Нийгмийн

Шинийн 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 8–наас Баян–Өлгий аймгийн нутгаар, 8–9 нд шилжих шөнө Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, 9–нд Завханы ихэнх нутаг, Говь–Алтайн зүүн, Баянхонгорын зарим сумдын нутгаар ялимгүй цас орно. Харин 9–11 нд нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, дулаарах төлөвтэй байгаа боловч 12–нд Баян–Өлгий, Увс, Ховдын нутгаар, 13–нд Баян–Өлгий, Увс, Ховдын зүүн хэсэг, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр цас орж, салхины хурд ихэнх нутгаар 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 10, 11, 12–ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаан байх боловч 12–нд Хөвсгөл, Булганы нутгаар, 12–13 нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Архангайн нутаг, Өвөрхангай, Төвийн хойд хэсгээр, 13–нд Баян–Өлгий, Увс, Ховдын нутгаар, 13–нд Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Сар шинийн баярын өдрүүдээр буюу ялангуяа 11, 12–ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарах боловч 13–нд Хэнтийн нутгаар, 14–нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, салхины хурд зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сар шинийн баярын өдрүүдээр буюу 9–нд Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар ялимгүй цас орно. 11, 12–ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарах боловч 13–нд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар цас орж, салхи зарим газраар түр зуур 20–24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 9, 2024 21:23

yasan changarch duus#aggui p###a ve

Зочин
Зочин
2 сар 13, 2024 09:18

Цаг

Холбоотой мэдээ

Back to top button