Нийгмийн

Мансуурдаг иргэдэд цогц тусламж үзүүлэхийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үүрэгдлээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны хуралдаан болж, энэ төрлийн гэмт хэргийн дотоод болон олон улсын нөхцөл байдал, мансуурах донг эмчилж буй эмчилгээний танилцуулга сонсож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдэх арга замын талаар хэлэлцжээ.

Энэ үеэр хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны даргаас энэ төрлийн эм, бодис хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, мансуурах донтой иргэдийг эмчлэх талаар нэн тэргүүнд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа энэ төрлийн эм, бодисын хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, санаачлагыг дэмжих, мансуурах донтой хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгчээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2024 16:13

ЭНГИЙН АРД ИРГЭДДЭЭ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ. ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ЦАГ АВААД БҮТЭН САР ХҮЛЭЭЖ БАЙНА. 1-Т ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛЭЭ ШИЙДСЭНИЙ ДАРАА МАНСУУРАГЧДАА БОДВОЛ...

Холбоотой мэдээ

Back to top button