Нийгэм мэдээ

"ЭТТ" ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдээс 16800 хүн ногдол ашгаа аваагүй

“ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлэв.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Ц.Наран-Учрал “ЭТТ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн гурван хувь нь буюу 16800 иргэн ногдол ашгаа аваагүй байна. Зарим хүний мэдээлэл зөрүүтэй байсан тул гүйлгээ саатжээ.

Нийт 3.1 сая хүнд ногдол шиг олгосон. Тэдний 2.5 сая нь брокер дилерийн компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа хүлээн авчээ. Өнгөрсөн долоо хоногт ногдол ашгийг тарааж эхэлсний дараа маш олон иргэн үнэт цаасны компаниуд руу нэгэн зэрэг хандсан нь сорилт  боллоо. Иргэд хүлээцтэй хандан, олон хүнд үйлчилсэн гэдгийг ойлгоорой.

“ЭТТ” хэдийгээр хаалттай компани боловч ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд үнэт цаасны дансаар нь шилжүүлдэг байх ёстой. Одоогоор энэ компанийн хувьцааг нээлттэй арилжиж эхлээгүй байна. Цаашид иргэд хүүхдийнхээ үнэт цаасны дансыг аль нэг брокер дилерийн компанид нээлгэсэн байхыг зөвлөж байна. Бид тус компани нээлттэй ХК болох нь зөв гэж үздэг. Нээлттэй болгох, эсэх шийдвэрийг компанийн ТУЗ шийднэ. Манай холбоонд мэргэжлийн байгууллагууд багтдаг тул бид нээлттэй ХК болоход үүсэж болзошгүй эрсдэлүүд дээд зөвлөж, хамтран ажиллах боломжтой” гэв.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг “Та үнэт цаасны данстай эсэхээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудаснаас шалгаж болно. Хэрэв та данстай бол дахин данс нээлгэх шаардлагагүй. Хүндэтгэх шалтгаантай бол 2, 3 дахь дансаа үүсгэж болно. Данс нээлгэснээр таны гүйлгээг хийх боломжтой болно. Бүх хүн 104 мянган төгрөгийн ногдол ашиг аваагүй. Таны хувьцааны тоонд харгалзах дүнгээр  ногдол ашиг олгосон. Засгийн газар өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа иргэдээс хувьцааг нь худалдан авсан тул хүн бүр өөр өөр тооны хувьцаатай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочтн
Зочтн
2 сар 8, 2024 16:59

Ахмад настанд олгохгүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button