"Витафит" хэвтрийн эмээтэй өнчин хүүхдүүдэд сард ₮1.5 саяыг гурван жилийн турш өгөхөөр боллоо
"Eguur" агентлаг нийгмийн хариуцлагын хүрээнд бие муутай эмээтэйгээ хамт амьдардаг 5-16 насны дөрвөн өнчин хүүхдэд туслах аяныг эхлүүлсэн билээ.
Хандивын үйл ажиллагаанд 8000 гаруй иргэн, ААН нэгдэж, мөнгө, хувцас, эд зүйлс, хүнс хандивлаж, өнөөдөр зорилтот айл маань монгол түмнийхээ халуун сэтгэлийн дэмээр байранд ороход бэлэн болоод байна. Энэ бүхнээс онцлоход үндэсний үйлдвэрлэгч "Витафит" групп нийгмийн хариуцлагын хүрээнд Ц.Оюунцэцэг болон түүний өнчин дөрвөн зээд сар бүр 1.5 сая төгрөгийг гурван жил тасралтгүй олгож нийтдээ 54 сая төгрөг хандивлахаар шийдвэрлэлээ.
Компанийн төлөөлөл Ц.Оюунцэцэгийнд очиж эхний сарын тусламжаа гарын бэлэгтэй хамт өглөө. Цаашид гурван жилийн турш сар бүрийн 6-ны өдөр өнчин хүүхдүүдийн эмээгийн дансанд 1.5 сая төгрөгийг тогтмол өгөхөө танилцуулсан юм.
Ташрамд дурьдахад, "Витафит" групп нь 1997 онд шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 11 салбар компани, 1200 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаа явуулдаг. Монгол түмний таашаалд нийцсэн “Мульти”, “Гоё”, “Бумбардай” “Вита”, “Bubbly”, “Монгол лууван” зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байна.
Дэлхийн шилдэг шингэн хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд болох Krones, KHS, HUSKY, Tetra Pak үйлдвэрүүддээ нэвтрүүлсэн бөгөөд түүхий эд бэлтгэлээс эхлүүлээд, боловсруулалт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, эцсийн хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлаганд хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, Витафитын үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очихдоо эрүүл ахуйн шаардлага хангасан, эрсдэлгүй, аюулгүй, найдвартай байх бүх нөхцөлөөр хангадаг билээ.
Тус компани 2018 оноос “Монгол Лууван” төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Монгол Ногоо төсөлтэй хамтарч Монголын хөрсөнд ургасан шар лууванг тарьж эхэлсэн. Голланд улсын Naval F1 шүүсний зориулалтын сортыг нутагшуулснаар А амин дэмээр баялаг, шүүсний гарц ихтэй, амтны хувьд зөөлөн учир одоогийн Монгол улсад байгаа А аминдэмийн дутлыг нөхөх бүтээгдэхүүн гаргасан байна.
Эднийх 14 хоногийн өмнөөс 200 мл, 2 литрийн хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээнд зориулсан pouch савалгаатайгаар гаргаж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ энэхүү луувангийн шүүсийг Япон улс руу экспортолж эхлээд байна.
Ц.Оюунцэцэгийн гэр бүлийн тухай манай сурвалжилгыг доорх холбоосоор унших боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.