Нийгэм мэдээ

"Битүүнд томоохон үйлдвэрүүдийг зогсоож, өрхийн эрчим хүчийг хангана"

Эрчим хүчний хэт их ачаалалтай цагуудаар цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Өчигдөр /2024.02.07/ оройн байдлаар ТЭЦ-4 дулааны станцын нэг зуух гэмтэлтэй, говьд салхи бага байгаагаас сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл саарсан зэрэг шалтгаанаар хэд, хэдэн газарт хязгаарлалт хийсэн.

Мөн ойрын өдрүүдэд цахилгааны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа тул системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалтыг 1-2 цагийн хугацаатай хийх юм.

Эдгээр шалтгаануудаас улбаалж битүүн, шинийн 1-нд тог тасрах магадалтай тул УБЦТС ТӨХК-ийн зүгээс битүүний өдөр томоохон үйлдвэрүүдийг ажиллуулахгүй байх талаар ярилцаж байгаа юм байна.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button