Нийгмийн

Хоёр охин нь нас барж, 4 өнчин зээтэйгээ үлдсэн Ц.Оюунцэцэгийнх ард түмнийхээ хандиваар 2 өрөө байртай боллоо

“Eguur” мэдээллийн агентлаг СХД-ийн 32-р хороонд бүтэн өнчин 4 зээтэйгээ амьдардаг, хэвтэрт байдаг Ц.Оюунцэцэгийн амьдралыг сурвалжлан нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аян эхлүүлсэн.

Хоёрдугаар сарын 2-нд эхлүүлсэн сайн үйлсийн аянд 8000 гарай монголчууд халуун сэтгэл, өглөгийн гараа сунгасны үр дүнд Ц.Оюунцэцэгийнд 114 сая төгрөг цугларч, өнөөдөр /2024.02.08/ хоёр өрөө байранд орлоо.

Хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгасан халуун сэтгэлт ард түмэндээ, 4 хүүхэд болон эмээд 2.5 сая төгрөгийн хүссэн хувцсыг нь бэлэглэсэн “Bozzolo” их дэлгүүрийн хамт олонд, гурван жилийн турш сар бүр 1.5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч “Витафит” групп, байрны тавилга, цагаан сарын бэлтгэлийг бүрэн гүйцэд бэлдэж өгсөн СХД-ийн тусч залууст талархлаа илэрхийлье.

"Eguur" агентлаг Ц.Оюунцэцэгийнх хоёр өрөө байрандаа орж байгаа баярт үйл явдлыг шууд дамжуулан үзүүлж байна.

Бидний анх бэлтгэсэн сурвалжилгыг доорх холбоосоор уншаарай.

Өнчирч үлдсэн үрс, хэвтрийн хөгшинд хүссэн хувцсыг нь бэлэглэж, 2.5 сая төгрөгийн үнэ бүхий хандив өргөсөн юм. Эмээ нь ярилцлагадаа "Миний хүүхдүүд шинэ хувцас бараг өмсөж үзээгүй" хэмээн ярьж байсан юм. Харин тэдний хүслийг "Bozzolo" их дэлгүүрийн хамт олон биелүүлж, дөрвөн улирлын ээлжийн хувцастай болгосон. Тусч өгөөмөр хамт олны талаарх мэдээллийг доорх холбоосоор унших боломжтой.

Тухайн хандивын үйл ажиллагаанаас үндэсний үйлдвэрлэгч "Витафит" группыг онцолж байна. Тус хамт олон дөрвөн хүүхдийн эмээгийн данс руу сар бүрийн 6-ны өдөр 1.5 сая төгрөгийг шилжүүлнэ. Энэ тусламжийг тэд гурван жилийн турш олгох юм.

Үндэсний үйлдвэрлэгч "Витафит" группийн тусламжийн мэдээллийг доорх холбоосоор унших боломжтой.

Монголчууд өр зөөлөн, тусч ард түмэн. Өнчирч, өвдөж амьдралын хатууг туулж яваа нэгэндээ бид өөрт байгаагаа илүүчлэн өгөх, нэгнийхээ зовлонг ойлгох өгөгдөлтэй түмэн олон. Ц.Оюунцэцэгийн гэр бүлийн хоёр өрөө байртай болгосон хандивын ихэнх 5, 10, 20 мянган төгрөгийн гүйлгээ байв. Цэл залуухан ээжүүд нь цаг бусаар хорвоог орхиж, хэвтрийн эмээгийнхээ асрамжид үлдсэн 5-15 насны дөрвөн хүүхэд өнөөдөр ийнхүү тохилог, дулаахан хоёр өрөө байртай боллоо. Эхлүүлсэн хандивыг энэ хүрээд өндөрлүүллээ. Хандивын аянд нэгдсэн бүх монголчууддаа талархал илэрхийлье.

"Eguur" агентлаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 8, 2024 11:05

Гайхамшигтай сайхан тусч, буянлаг, өрөвч нинжин олон түмэн, хамт олонд баяр хүргэе!
Үл хөдлөхийг нь хүүхдүүдийн нэр дээр зарахгүй, барьца�##�ахгүй болгоорой
Эцэгшүү юмнууд нь гарч ирэх

Зочин
Зочин
2 сар 8, 2024 13:39
Reply to  Зочин

Маш зөв

Зочин
Зочин
2 сар 8, 2024 11:11

Hleh yum bish tus hiisen hvnvvs kompaniudar baharhachihlaa vilchlvvlj bhl ghees

Зочин
Зочин
2 сар 8, 2024 11:18

Монгол ард түмэндээ т�##�архан баярлаж байна????

zochin
zochin
2 сар 8, 2024 12:00

tognii mungu 100 mynga ugdug bsn gej yu gesen ug ve arai aimaar monjdog bsiin bishuu yahaaraa 100 gardgiin muuhai shulaach amitan bsin bishuu gehdee yvsan ni bolloo mongolchuud uneheer setgel saitai ard tumen shu bi ymarch bsn ydarsandaa bolomjooroo tuslaad l yvnda buyn ni minii heden huuhded ireh bh gej bodoj yvdag da ene hulgaichuud uneheer har amia hicheesen hun hognuud odoohondoo bayn tsatgalan amldarch bgam chig bgach tednii ur huuhduud hezee neg tsagt ymsr ch yva bilee hog shaarnuud

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2 сар 8, 2024 13:20

дулаан сайхан орчинд өсөж торнин сайн хүмүүс болоорой

Egi
Egi
2 сар 8, 2024 13:22

Гайхамшигтай ард түмэн гайтай төр засагтай улс юм даа

Зочин
Зочин
2 сар 8, 2024 14:53

Ашгүй дээ

Зочин
Зочин
2 сар 8, 2024 15:33

дулаан байранд ороод авч аштай юу. Олны хүч оломгүй д�##�ай гэж. Ядарсан зүдэрсэн нэгнээ чирж дэмнэж явдагаараа л оюун ухаант хүний нийгэм амьтныхаас ялгардаг юм шүү дээ. Дөрвөн сайхан үрийн буян заяа байлгүй яахав. Сайн хүмүшс боож өсөөрэй хүүхдүүд минь

Зочин
Зочин
2 сар 8, 2024 15:45

Өрөвч сэтгэлтэй олны буян оломгүй д�##�ай юмаа хүүхэд эмээ сайхан байранд орсон байна

Зочин
Зочин
2 сар 8, 2024 16:34

БИДНИЙ МОНГОЛЧУУД САЙХАН АРД ТҮМЭН ... Үнэхээр эвтэй байхдаа хүчтэй гэдэг сайхан юм даа .Энэ хандивт оролцсон хүмүүн бүгдийн заяа буян дэлгэрч , үргэлж тэгш дүүрэн , амар амг�##�ан сайн сайхан амьдарч явах болтугай ????????

Зочин
Зочин
2 сар 8, 2024 17:18

Үнсгэлжингийн үлгэр байна. 100 саяын байр хаана байна вэ ?

Аргүнт
Аргүнт
2 сар 8, 2024 17:35

Нулимс гарч өрөвдчихлөө.эгүүр үнэхээр зөв хүнийг олж тус болжээ.хандиваас хоцорчиж.гэхдээ өчигдөр нэг хавдартай охины аянд нэгдсээн.

Одко
Одко
2 сар 8, 2024 17:51

Сайхан хэрэг байна. Монгол түмэндээ баярл�##�аа. Гар сунгасан бүхний үйлс нь бүтэж өргөжин дэвжих болтугай

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
2 сар 8, 2024 18:03

Танай хамт олон...төр засагл�##�ын хийх ёстой үйлчилгээний нэг хэсгийг монголын ард иргэдийн сайн санааны сэтгэлийн хандив дэмжлэгтэйгээр хийж харууллаа...та бүхний цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье. Хүүхдүүдийн буян заяа танай байгууллагын үйл ажиллагааг байнга гэрэлтүүлж яваг...Сайхан ажил хэрэгч ёс жудаг хүнлэг чанартай баг хамт олон юм байна...танай хамт олноор дамжуулж та бүхний гэр бүлд аз жарг�##� ерөөе.

Зочин
Зочин
2 сар 8, 2024 19:54

Миний Монголын ард түмэн ийм сайхан сэтгэлтэй болохоор ажил үйлс нь өөдрөг амьдр�##� нь сайхан байх тавилантай юмсан, даанч энэ олон жилүүдэд ёстой олиггүй муухай төртэй байж, улс орноо цөлмөн идсэн гь баян хэмээгдэж, иргэд нь уландаа ортлоо ядуурсан байна

Зочин
Зочин
2 сар 8, 2024 23:25

Байрны цонх яагаад ийм намхан байна вэ ? Аюулгүй байд�##� т�##�аасаа муу хүүхдийн хөлөөр бараг татаж байна. Муую ёр биш шүү. Ер нь яагаад ийм намхан цонхтой байр бариулж улсын комисс хүлээж авдаг.

Ариука
Ариука
2 сар 9, 2024 08:27

Эвий дээ гэж. Манай ард түмэн энэрэнгүй шүү

Түшиг
Түшиг
2 сар 9, 2024 08:39

Эмээ, хүүхдүүдэд нь эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:22

Мундаг шүү

Зочин
Зочин
2 сар 9, 2024 15:42

монголчууд мини тусч сайхан сэтгэлтэйдээ л заяа ни их байдаг байхаа. Тус болсон бүх хүмүүс, хамт олонд баярллаа, баярллаа,баярллаа...

Зочин
Зочин
2 сар 10, 2024 01:26

Витафит групп хамгийн мундаг баяр хүргэe. Эмээ хүүхдүүдэд эрүүл энх сайн сайхныг хүсьe Хүүхдүүд сайн хүн болоорой

Зочин
Зочин
2 сар 10, 2024 05:51

Монгол хүмүүс ингэж зовж байгаа хүмүүсийн амьдр�##�д заав�##� боломжоороо туслана.Хатуу сэтгэлтэй нэгэн ядаж дуугүй байв�##�.

Иргэн
Иргэн
2 сар 10, 2024 06:47

Ийм л ард түмэн, өрөвч, тусч

Zochid
Zochid
2 сар 10, 2024 09:39

Evii dee..uuneesviluu shudarga..hair gej bh uu..

Зочин
Зочин
2 сар 10, 2024 19:01

Хүүхдүүдийн аав нар нь хаана байна???

Иргэн
Иргэн
3 сар 4, 2024 19:04
Reply to  Зочин

Чамд ямар хамаатайн. Орчлонгийн бүх хүүхдээ орхисон м�##�нуудыг чи олж чадах у

Иргэн
Иргэн
3 сар 4, 2024 19:01

Үнэхээр сайхан үйл болсоон. Гэвч байраа зарахдаа олны нүдэн дээр тавилгатайгаа өглөө гээд байсан байрны эзэн өчигдөр очоод тавилгуудаа мултлаад аваад явчихлаа гэж хөрш нь ярьж байна. Өгөх �##�багүй л байх л даа. Түмний нүдэн дээр худ тэгж яадаг байнаа. Тэр эмээг эргэж нэг сурв�##�жлаарай. Амьтан хүн элэг барихвийдээ

Холбоотой мэдээ

Back to top button