Нийгмийн

ХЭҮК: 461-р хорихоос ямар асуудалд холбогдсоноо мэдэхгүй байна гэх гомдол их ирдэг

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Н.Сүнжид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Товч агуулгыг хүргэхэд "ХҮЭК гишүүдийн санаачилгаар болон гомдлын мөрөөр хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн сар Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгуудад ахмадын асрамжийн газар болон ЕБС-ийн сурагчдын дотуур байруудад шалгалт хийсэн.

461-р хорих ангиас гомдлууд ирдэг бөгөөд дийлэнх нь ямар асуудалд холбогдсоноо мэдэхгүй байгаа учир өмгөөлөгч авах, хуулийн тусламж үйлчилгээ авахыг хүсдэг. Нэгдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд дэлбэрэлт болж, ойр ормын айл өрхүүд хохирол амссан. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа, болсон явдлын талаар мэдээлэхдээ хүний эрхэд мэдрэмжтэй хандах тухай уриалга гаргасан. Мөн тухайн иргэд ХЭҮК-оос хөндлөнгийн ажиглалт хийж өгөхийг хүссэн байна. 

Иргэдээс ирсэн саналын нэгтгэн Засгийн газарт уламжилж, Нийслэлийн Засаг даргын холбогдох хүмүүст мэдээлэл хүргэж, хамтран ажиллагаа байгаа" гэлээ.

Энэ оны эхний сард ХЭҮК 110 гомдол хүлээж авснаас 88 нь хотын хэмжээнд гарсан гомдол байна. Эдгээр гомдлын дийлэнх нь,  

  • Шударга шүүхээр шүүлгэх эрх
  • Хөдөлмөрлөх эрх 
  • Хүүхдийн эрх
  • Халдашгүй чөлөөтэй байх эрхүүд зөрчигдсөн тухай гомдлууд байдаг аж. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button