Нийгэм мэдээ

Хуурамч архи, виски худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний нэг сард 7000 литр хуурамч архийг устгалд оруулжээ. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд, олон нийтийг хямд үнэтэй, хуурамч архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Хуурамч архийг хэрхэн таних вэ?

  • Тухайн бараа, бүтээгдэхүүний хайрцаг, саван дээрх нэр, шошго илт буруу, үндэслэлгүй, тодорхойгүй байх
  • Битүүмжлэл буюу лац, ломбыг гар аргаар хийсэн нь нүдээр харахад мэдэгдэхүйц байх
  • Орц, найрлага нь тодорхойгүй байх

Иймээс согтууруулах төрлийн бүтээгдэхүүн авахдаа сав баглааны гоё чамин байдал, хямд үнээс гадна хаяг, шошго үйлдвэрлэгдсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгах хэрэгтэйг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button