Нийгмийн
Хакүхо М.Даваажаргалын отгон охин сүмогийн тэмцээнд үзүүрлэжээ

Японы Токио хотын Сүмида фүтзалын ордонд 2 дугаар сарын 11-нд дунд сургуулийн охидын “Dream Girls Cup” сүмо бөхийн тэмцээн боллоо. Анх удаа зохион байгуулж буй уг тэмцээнд 200 гаруй охид оролцсон байна. Үүнээс онцлоход, бага насны ангилалд Хакүхо М.Даваажаргалын охин Маюүха зодогложээ.

Их аваргын охин эхнээсээ амжилттай барилдаж хагас тунаж, ёрикири мэхээр финалд үлджээ. Ингээд уватэнагэ мэхээр ялагдаж “Dream Girls Cup” тэмцээнд үзүүрлэсэн байна.

Аваргын отгон охин ялагч болж чадаагүйдээ шаралхаж ээждээ очиж уйлсан ч, аавыгаа баярлуулсандаа баяртай байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн бнаа аавыгаа баярлуулах сайхаан