СПОРТ
Б.Батсуурь хоёр дахь удаагаа гадаадын лигт эх орноо төлөөлнө
Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн мөнгөн медальт, Өмнөговь Шанх Транс багийн довтлогч Б.Батсуурь хоёр дахь удаагаа гаднын лигт тоглохоор урилга хүлээн авчээ. Тодруулбал, тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн нэгдүгээр Лигийн “SHABAB AL AHLI” багт гурван сарын хугацаатай тоглохоор болсон байна.
Ингэснээр Б.Батсуурийн хувьд хоёр дахь удаагаа гаднын улсын лигт тоглох урилга авч, эх орноо төлөөлж байгаа бөгөөд өмнө нь “Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин Осорын Чойжилсүрэнгийн хамт Азербайжаны лигт тоглосон юм. Тэд Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очсон гурав дахь тохиолдол бөгөөд тус лигээс мөнгөн медаль хүртсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.