Өвөлжилтөөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг Ерөнхий сайд үүрэгдсэн ч, УОК хуралдана

Засгийн газарын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.14/ болж байна. Хуралдаанаар "Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцсэн. Улмаар өвөлжилт хаваржилтийн талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн асуудлаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн байна.
Гэхдээ энэ асуудлаар УОК хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Нийт нутгийн 80 гаруй хувьд нь цастай байгаа юм. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн. Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөе Амарсайхан гэх малын талаар а-гүЙ мал шадар сайдын ажлыг хийнэ гэж юу байхав дээ. Ерөнхий сайд нь өндөржүүлсэн бэлэн байдал зарла гээд үүрэг өгөөд байхад онцгой комисс хуралдаж шийднэ гэж юу донгосоод байгаа юм бэ. Харин ч аль эрт бүх нийтийн бэлэн байдал зарлах хэрэгтэй байсан юм. Яагаад гэвэл мал бол төрийн хамгаалалтад байна гээд үндсэн хуульд заачихсан байдаг. Мал бол монголчуудын үндсэн хүнс.
"Мал төрийн хамгаалалтанд байна" гэсэн хуулийн заалтыг тодорхой тайлбарлах хүн байна уу?