УИХ-ын гишүүд, сайд нар шилэн зудтай сумдын хажуугаар нүдээ аньж, шагналаа тараажээ
-Таван аймгийн 21 сум шилэн зудтай байна-
Өвөлжит хүндэрч шилэн зуд нүүрлэсэн сумдыг УИХ-ын гишүүд, сайд нар үл тоон, хажуугаар нь өнгөрч шагналаа тараасаар дуусгацгаав.
“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр 21 аймгаас “Улсын аварга малчин” 191, “Улсын хошой аварга малчин” 16 тодорлоо. Аймаг бүрээс арав гаруйг тодруулсан нь сонгуулийн жилтэй шууд холбоотой. Энэ их шагналыг булаацалдан өвөртөлж, уралдан тараагаад ирсний дараа өвөлжилтийн хүндрэлээ сая нэг ярьж эхэлцгээсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн асуудлаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүргийг өчигдөр өгсөн юм. Гэхдээ энэ асуудлаар УОК хуралдаж байж эцсийн шийдвэр гаргана.
Зудын байдлын үнэлгээгээр ТАВАН аймгийн 21 суманд цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч, төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалд хүрчээ.
Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг. Харин 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна.
-ШИЛЭН зудтай Увс, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар гэсэн ТАВАН аймагт шагнал тараагсад-
Увс аймаг:
- Өндөрхангай,
- Наранбулаг сумдад шилэн зудтай
Эдийн Засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Сагил сумын малчин Б.Дамбадорж, Увс аймгийн Зүүнхангай сумын малчин Л.Даваасүрэн, Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин н.Мөнхбат нарт “Улсын аварга малчин” шагналыг гардуулсан.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн Тэс сумын малчин Л.Цэнд-Аюуш, эхнэр Г.Одонтуяа нарт “Улсын аварга малчин”-ы шагналыг гардуулсан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн Увс аймгийн Наранбулаг сумын малчин М.Гэрэлцогтод “Улсын аварга малчин” шагнал гардуулсан.
Өвөрхангай аймаг:
- Баруунбаян-Улаан
- Өлзийт сумдад шилэн зудтай
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Ш.Хүрэлбаатарт “Улсын аварга малчин” шагнал гардуулсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн малчин Ц.Ургацад "Улсын аварга малчин" шагнал гардуулсан.
Дундговь аймаг:
- Өлзийт,
- Сайнцагаан,
- Эрдэнэдалай,
- Адаацаг сумдад шилэн зудтай
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шилэн зуд нүүрлэсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин Ц.Дашзэвгэ болон Ш.Мөнхбат, Говь-Угтаал сумын Морьт багийн малчин Г.Ганбаатар, Баянжаргалан сумын малчин С.Сүхбаатар нарт "Улсын Аварга Малчин" шагнал гардуулсан байна.
Хэнтий аймаг:
- Баянмөнх
- Галшар сумд шилэн зудтай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ч.Эрдэнэцэцэгт “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Б.Эрдэнэбатад “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” шагнал гардуулсан.
Сүхбаатар аймаг:
- Асгат,
- Мөнххаан,
- Сүхбаатар,
- Уулбаян,
- Халзан,
- Эрдэнэцагаан,
- Наран,
- Онгон,
- Түвшинширээ,
- Баяндэлгэр,
- Түмэнцогт суманд шилэн зудтай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумдаас шалгарсан "Улсын аварга малчин" шагналыг гардуулцгаажээ.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын анхны "Улсын хошой аварга малчин"-аар тодорсон Ё.Төгсмандах,
- Сүхбаатар аймгийн Онгон сумын Эхбулаг багийн "Улсын Аварга малчин"-аар тодорсон Ц.Энхсайхан
- Сүхбаатар аймгийн Наран сумаас "Улсын Аварга малчин"-аар тодорсон Б.Бат-Өлзий
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас "Улсын Аварга малчин"-аар тодорсон Давхайн Ренчиндорж, гэргий Алтанцэцгийн Адъяасүрэн.
Мөн тэд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумаас тодорсон "Улсын аварга малчин", “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг хамтдаа гардуулсан байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал шилэн зуд нүүрлэж буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багаас 62 жилийн дараа "Улсын аварга малчин"-аар шалгарсан н.Түвшинтөгс, н.Нямсүрэн нарт гардуулсан.
Шилэн зудтай сумдад: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увсын Наранбулаг сум, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Дундговь аймгийн Сайнцагаан сум, У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад, УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд шагнал аваачжээ.
-Бусад аймагт шагнал тараагсад-
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Удам дамжсан тэмээчин С.Бямбасүрэн, Жинст сумын малчин С.Тэгшбаяр нарт “Улсын аварга малчин” шагнал гардуулсан.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нарыг дагуулж явсан. Говь-Алтай аймгийн Чандмань сумын малчин Ч.Өрнөхбуян, Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин Б.Мөнхзаяа, Эрдэнэ сумын малчин Ц.Батболд, Халиун сумын малчин Б.Бум-Эрдэнэ нарт “Улсын аварга малчин” цол гардуулсан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Баянхонгор аймгийн Галуут сумын малчин М.Жигжидсүрэнд шагнал гардуулсан.
Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Д.Лхагвасүрэн, Ж.Гэрэлмаа нарын "Улсын аварга малчин"-ы шагналыг гардуулсан.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин А.Батхуяг, Ц.Орлом нарт "Улсын аварга малчин" шагнал гардуулсан.
Улсын их хурлын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Лүн сумын малчин Д.Лхагвасүрэнгийн "Улсын аварга малчин" өрхийн шагналыг малчны хотонд нь гардуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Б.Балжиннямд “Улсын Хошой аварга малчин”-ы шагнал гардуулсан.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулгад "Улсын аварга малчин" шагналыг гардуулсан.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлангийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин Х.Жамсран нарт "Улсын аварга малчин" гардуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн Рашаант сумын Аргалхайрхан 4-р багийн малчин М.Нямхүү гэргий Д.Цэенхүү нарт "Улсын аварга малчин" шагнал гардуулсан.
Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Заяабал Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин өрх А.Бадмаасүрэн, С.Цэрэнчимэд нарын өвөлжөөнд шагналыг нь гардуулж өгсөн.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Энхтөрд "Улсын аварга малчин" шагналыг нь гардуулсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Doromjilj baina
Ойлгомжтой, м�##�чдыг ухаантай л гэдэг одоо л харъя. Энэ нөхдүүдийг сонгох эсэхийг...
За битгий ингэж хэл амаа билүүдэж байгаа ээ. М�##�чид өвөл болох сургаар л зуд гэж солиордог биздээ. М�##�чдад хичнээн туслассан ч м�##�чдад хүн чанар хүнлэг ёс гэж байхгүй болсоныыг хэлчихье. Ааа харин энэ өвөл бол хаа сайгүй цас их унаж байгаа нь үнээн гэхдээ атга ааруул, аяга сүү, тараг өмх өрөм явуулын хүмүүс дээ өгчихөж чадахгүй МАЛЧИДАД ТУСЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ? гэж бодогдож байна шүү
Өвс тэжээл тараах байлгүй.харцгаая!!!