Нийгмийн

Зэвсэгт хүчний 327-р анги байлдагчдаа найз охиноо баярлуулахад нь туслажээ

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа албаны итгэл үнэмшил, урам зоригийг нь нэмэгдүүлэх хүрээнд хүн бүрт чиглэсэн олон талт ажил өрнүүлдэг.

Тус анги сар шинийн өмнөхөн албаа үлгэр жишээ хааж байгаа байлдагч А.Идэрхүүгийн ар гэрийнхэнд тавгийн идээ, тавгийн идээний суурь, 2 тонн нүүрс, бусад эд материалыг бэлэглэжээ. Харин өнөөдөр "Гэгээн хайрын өдөр"-ийг тохиолдуулан хугацаат албаны байлдагч Э.Цолмонг найз охиндоо гэнэтийн бэлэг барихад нь туслажээ.

Соёл хүмүүжлийн энэхүү ажил нь дайчдынхаа урам зоригийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний ар гэрийн талархлыг хүртэж, орон нутагтаа цэргийн албаны нэр хүнд болон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tsaaguuraa huurch l baigaa daa

Зочин
Зочин

Худлаа гомо зан гаргахаа болиоч. Ялзарсан газрын бялдууч мэдээ. Зүгээр л шинэ цэрэг зодож дэглэхээ зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button