Нийгэм мэдээ

Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой боодол өвсний үнэ 15 мянгаар буурчээ

Нэг боодол өвс 11-18 мянган төгрөг, ногоон тэжээл 14-20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Өнгөрсөн онд нэг боодол өвсний үнэ 40 мянган төгрөгт хүрч байсан бол энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой боодол өвсний үнэ 15 мянгаар буурчээ.

Харин өвс тэжээлийн үнэ өнгөрсөн 11 сартай харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Үнийн хувьд ялгаатай байгаа нь шинэ, хуучнаас хамаарч байгааг худалдаачид ярилаа.

-Өвсний үнэ цагаан сарын өмнөх үетэй харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн-

“Өвс тэжээлийн үнэ өнгөрсөн оноос хямд үнээр худалдаалж байгаа нь хэд хэдэн зүйл шалтгаалж байгаа юм. Нэгдүгээрт өвсийг урд хөрш рүү экспортлохгүй байгаа. Нөгөө нь өвч тэжээлийн нийлүүлэлт тогтвортой байгаа. Өвсний үнэ цагаан сарын өмнөх үетэй харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ өнгөрсөн өвөл нэг боодол өвс 40 мянган төгрөг байсан. Энэ жил шинэ, хуучин эсэхээс шалтгаалан 11-20 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэл 11 мянган тонн тэжээл болон бордоо, 2.7 мянган тонн улаан буудай импортоор орж иржээ. Түүнчлэн хивэг, тэжээл үйлдвэрлэдэг 9 аж ахуйн нэгж хоногт 293 тонн тэжээл үйлдвэрлэж байгаа.

Учир нь цас зуд ихтэй, цаанаа бага зэрэг үнээ нэмсэн учраас одоогоор ийм үнэтэй байна. Дулаан орохоор хямдрах байх аа. Энэ жил сайхан ногоон өвснөөс илүүтэй шаргал өвс их байгаа учраас л худалдан авалт муу байгаа санагдаж байна. Хаврын хэцүүг хохирол багатай давахын тулд малыг одооноос тэжээж эхлэх нь үр дүнтэй. Учир нь үхэр л гэхэд өвлийн зуднаар өвс тэжээлийн дутагдал орж, гэдсэндээ бактери нь устсанаар хоол тэжээлээ тогтоож боловсруулж чадахгүй, тордлого авах боломжгүй болдог.

“Энхжин” худалдааны төвийн гадна өвс тэжээл худалдаалж буй иргэн:

Өвс тэжээлийн үнэ намар эртдээ гайгүй байдаг.

Одоогоор хивэг 22 мянга, хорголжин 40 кг нь 36 мянган төгрөг, овьёос 40 кг нь 40 мянган төгрөгийн үнэтэй байна.

Иргэдийн худалдан авалт санасныг бодвол бага байна. Ер нь бол өнгөрсөн жил малын тэжээлийн үнэ 16000 төгрөг л байсан. Одоо борлуулалт өмнөхөөс муудсан учир бид ашгаа бодон 1000-2000 төгрөг л нэмж байна. Нэг тонн нь 40 шуудай гэхээр 680 мянган төгрөг гэсэн үг. Манайх долоо хоногтоо долоон тонн тэжээл татдаг. Ихэвчлэн хоёроос гурван тонн нь л зарагдаж байна. Энд худалдаа хийгээд есөн жил болж байгаа болохоор танил байнгын үйлчлүүлэгчтэй болсон” гэв.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button