Нийгэм мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн Фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсанд өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгагдсан юм. Мөн цахим системд нь бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгджээ.

Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулах юм. Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ 

-Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button