Нийгмийн

Х.Нямбаатар: Сэлбийн сав газрыг чөлөөлөхөөр 10 байршилд ажиллаж, мөсийг зөөж эхэллээ

Халиа дошингийн нөхцөл байдал хүндэрч, Нийслэл болон Онцгой байдлын газраас шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, "Шар усны үе болох эрсдэл бий болоод байна. Энэ бодит аюул шар түвшинд байна. Энэ жил олон жилийн дунджаас температурын хэлбэлзэл хамгийн өндөр байгааг мэргэжилтнүүд хэлсэн.

УЦУЭШХ шар усны үер болох эрсдэл маш өндөр гэж мэдэгдсэн. Тиймээс Сэлбэ голын ай сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрнээс баруун тийш гаргаж буулгаж байна. Мөн ОБЕГ, Ус, цаг уурын хүрээлэн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу Сэлбэ голын сав газрыг чөлөөлнө. 

Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажил өнөөдөр 10 байршилд зэрэг эхэлж байгаа. Үүнээс гадна Толгойт, Нарангийн ол, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button