Т.Санчир: Шигшээ багийн нэрийн өмнөөс ахиж талбайд гарахгүй
2025 оны Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг өчигдөр /2024.02.15/ зарласан билээ.
Тодруулбал, шигшээ багийн бүрэлдэхүүнд:
- Б.Билгүүн
- А.Ананд
- М.Өлзий-Орших
- А.Азбаяр
- А.Тэмүүжин
- Г.Ган-Эрдэнэ
- О.Энхбаатар
- О.Эрдэнэцогт
- H.Батбаяр
- Т.Ууганбаяр
- А.Энхбаясгалан
- О.Оргил нарын 12 тамирчин дуудагдсан бөгөөд багийн ахлагчаар Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн сонгогдсон байна.
Тэд энэ сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод Хятадын багтай 19 цаг 30 минутаас эхний тоглолтоо хийх бол 25-нд Гуамын шигшээ багтай эх орондоо хоёр дахь тоглолтоо хийх юм.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Тунгалагийн Санчир багтаагүйд спорт сонирхогчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа. Одоогийн байдлаар түүнийг яагаад шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгоогүй вэ гэдэг шалтгаан тодорхой бус. Гэхдээ шигшээ багийн бүрэлдэхүүнийг яг эцэслэсэн зүйл одоогоор алга байгаа юм.
Тэгвэл ОУХМ Т.Санчир өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Шигшээ багийн залуусдаа амжилт. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна аа. Хэн байх байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлголцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш. Талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог. Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал үүгээр дуусаг. Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Э. Мөнхбаяр яагаад байхгүй байна вэ. Залуучуудаа дэмжээч ээ
Bilguun hog bgshd
Цул алдаа
Zssss chamaaar dutaxgui bxaaa,,,, olon yum yariad l buun gomdol … bolichix
Ямар даруу хариу өгдөг залуу вэ? Би байсан бол бөөн уур уцаар болох байлаа.
Маш сайн найруулгатай, үгийн баялагтай сэтгүүлч байна. Ирээдүй гэрэлтэй байна шүү
Чамаар яадгийн
saixan amar xodoo gadaa yv.
Ugasa bsn bgagui shigshe ni hol yvh bish
"ажиллаад" гэж бичнэ
Za bolio.Ene shan aviyas.chadvariig NAM dagasan buzaruudaas bolj.eeriigee zolioslood yahav.etsesee hurtel yv.Ur chadvartai MU iin hedhen toglogchiin neg shuu.Ymarch meregjilgui SU giin huuhed sportiig samarlaa.Olimpid mgl yah gj bn.ES n daguulj yvsaar bgd tomilson shuu
Угаасаа гарах ч хэрэггүй ,олигтой тоглолт байхгүй худлаа даналзаж пээдийж алхсан л нөхөр байналээ ....
Энэ нэг Би гийн өвчит зүгээр алга бол, хэн юм энэ
manaihan ugaasaa deeree zalsan humuus n zugeer ungu uzemjeer shalgaruulj avdiinmuu haashaa yum yg sn togoldogiig n albaar songodgui l yum shig bgan iimervv zolbin yumaa bolmoor yumdaa