Нийгэм мэдээ

Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал,

Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Хэргийг эргэн сануулбал, Өнгөрсөн сард эрүүгийн цагдаагийн албанаас насанд хүрээгүй охидыг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж байсан хэргийг илрүүлсэн юм. Тэд насанд хүрээгүй охидыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт биеийг нь үнэлүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button