Бизнес мэдээбизнес эрхлэгчЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

МҮХАҮТ-аас 10 мянган залуусыг бизнесийн сургалтад хамруулна

Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулах  хөтөлбөрийг  эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Өмнө нь ажилгүйдлийн талаар ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь ААН-үүдэд мэдрэгдэх болсон. Энэ нь нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг ОУ-ын байгууллагуудын судалгаа харуулж буй. Лоринет сангаас хийсэн судалгаагаар гэхэд 15-29 насны залуучуудын 52 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, ирээдүйн зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэвэр болон төрөөс өгч буй халамж тэтгэмжид найдаж амьдарч байгааг энэхүү судалгаагаар ил болгосон.

Иймд МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, ЖДБ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан байна.

Хөтөлбөр 3 үе шаттай. ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10,000 залуусыг эхний ээлжинд сургах ба таван мянгыг Улаанбаатар хотоос, таван мянгыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна.  Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг  сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Одоогоор БНЭУ-ын ЗГ-ын /ITEC/ Айтек хөтөлбөрийн хүрээнд 15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг Энэтхэгийн ЭСЯ, ЗГ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 50 хүнийг суралцуулахаар ярьж тохироод байна. Сургалтын бүртгэл  эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм.

Түүнчлэн МҮХАҮТ-аас ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспог  БНХАУ-ын талтай хамтран удахгүй Монголд зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгааг хийж танилцуулснаар ямар чиглэлд ЖДҮ эрхлэх боломж байгаа, тоног төхөөрөмж нь ямар үнэ ханштай зэрэг мэдээллийг нэгтгэн харж, цаашлаад энэ үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжийг худалдаж авах, Хятадын банкны зээл тусламжаар авах боломж бүрдүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт  нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочизосурагч чинн Зочизочин
Зочизосурагч чинн Зочизочин
2024-02-21 12:02

Тгд хээл хахууль нэхээд арын ха�##�га гд худлаа болно доо танил т�##�аараа ажилгуй ангаасан тэнэгдуу м�##�наас доор хуухдээ гадаад явуулах хусэлтэй эцэг эхууд нь явуулаад тэд нар нь ирээд төрийн ажилд оруулаад улс дампууруулах ажил явж ба тэрэнд оровол мэдэх хусэл хандлагтай амьдарлаа өөрчилөх хусэлтэй хуухэдуудийг явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-02-28 09:54

З�##�уучуудад бизнесийн сург�##�т ороод яахав дээ з�##�уучууд тэрнээс илүү мэдээлэлтэй байгаа харин бизнес хийх таатай орчныг нь л бодлогын төвшинд шийдвэрлэх хэрэгтэй байна.

иргэн
иргэн
2024-02-28 22:45

10.000 з�##�уусыг сург�##�т нэрээр гадаадад хөдөлмөрийн цагаачл�##�аар явуулах гэж байгаа бол маш том �##�даа. Тэрэнтэй тэрэнгүй манай үйлдвэр, үйлчилгээ, төрийн зэрэг бүх с�##�барт ажлын хүч дутагд�##�тай байхад ингэх юм бол эдийн засагаа бүрмөсөн сүйрүүлнэ. Ажиллах хүчний дутагдлаасолон с�##�баруудын үйл ажиллагаа зүгээр л зогсчихно. За тэгээд явуулсан хүн болгон амжилттай мэоэгжил эзэмшиж чадахгүй. Нэг хэсэг нь сурч ч чадахгүй, ажилж ч чадахгүйгээс буцаж ирнэ. Овоо сайн мэрэгжил эзэмшсэн олонхи нь тэр ул�####�а үүрд шингэнэ.

Ариунболд
Ариунболд
2024-03-20 20:58

Энэ сург�##�тад хамрагдмаар байна. Online бүртгүүлэх боломж байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button