Нийгмийн

Хүний амь насыг хамгийн багадаа 82.5 саяар үнэлэх хууль хэрэгжиж эхэлсэн

Сэтгэл санааны хохирол тооцох аргачлалыг Хууль зүй дотоод хэргийн яамнаас шүүхийн шинжилгээний тухай хуульд тусган, батласан. Энэхүү хуулиар хүний амь насыг 82.5 сая төгрөгөөр үнэлдэг болсон.

Тодруулбал, манай улсад хүний сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргачлал байгаагүй. Өмнө нь хүний амь насыг хөнөөсөн этгээд оршуулгын зардалд тав хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөрийг өгдөг байсан.

Харин шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 82.5 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, хүний амь насыг хөнөөсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнг ар гэрийнхэнд нь олгуулах зохицуулалт үйлчилнэ гэсэн үг. Энэ бол доод хэмжээ.

Түүнчлэн тухайн хүн амь насаа алдах үедээ хэдэн настай байхаас шалтгаалж дундаж наслалтаа дүйцүүлж үлдсэн жилийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин үржүүлж тооцно.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button