Нийгэм мэдээ

Цасанд боогдсон малаа цаасан хайрцагаар тэжээж байна

Зураг дээрх дүр зураг Сүхбаатар аймаг. Өвөлжин шуурсан тус аймагт хаврын эхэн сар гарангуут их хэмжээний цас орж мал бэлчээрт гарч чадахгүйд хүрээд байна. Төв суурин, худалдаа наймаатай залгадаг замууд нь мөн л цасанд боогдсон тул малчид өвс тэжээл, ахуйн хэрэглээний бараандаа явж чадахгүй болсон.

Хүйтэн өвлөөс хүндхэн хавартай золгосон Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдаар мал хоргодол өдөр бүр нэмэгдэж, хотоо харлуулахад хүрээд буй. Аргаа барсан малчид үлдсэн хэдэн малаа турааж алахгүйн тулд цаасан хайрцаг жижиглээд өгч байгаа нь энэ.

Засгийн газар, УОК цас зудын нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, төмөр зуд нүүрлэсэн газруудад ажиллахаар явсан. Ард иргэд, сайн дураараа нэгдсэн залуусын багууд ч зорьсон газраа хүссэн тусламжаа үзүүлэхээр замд гараад байгаа. Зэвсэгт хүчнийхэн алба хаагчдаа дайчилж, даваа гүвээг чөлөөлөн зам гаргахаар малтаж байна.

Хаана, хаанаа эрвийх дэрвийхээрээ зүтгэж, цагийн хатуу байгалийн давагдашгүй хүчин зүйлийг туулахаар мэрийж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-21 11:47

зун намар нь ханг�##�ттай өвс хадлан бэлдэж тавихгүй яав даа

Зочин
Зочин
2024-02-21 12:08

Нам, Наадам, 100 жилээрээ м�##�аа тэжээ

Зочин
Зочин
2024-02-21 13:23

арай ч дээ. Ёстой л з�##�хуугийн гадаа зуд гэдэг үнэн юмаа. Өвс хадлангаа намартаа сайтар бэлдээд хашаа дүүрэн өвс ярайт�##� өрсөн ажилсаг айлууд байдаг даа

Зочин
Зочин
2024-02-21 15:00

ЁО ЁОЁО БИ ГАЛЗУУРАХНЭЭ ХОХЬ ЧИНЬ ГӨЛӨГНҮҮДЭЭ НАМАР АХИУХАН ӨВС ХАДЛАН АВАХГҮЙ ЯАЦЫН СҮХБААТАР АЙМАГТ ӨВС ШИГ ИХ ЮМ БАЙХГҮЙ НАМАРЖИН СӨЛ ХӨӨГӨӨД АЙЛЫН АНИА ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ТЭНГЭР ХАРУУЛЖ БАЙХААР ӨВС ТООСОО БЭЛДЭХГҮЙ ЯАСАН АЦНУУД ВЭ? МАЛ ЧИНЬ ҮХЭЭД ЭХЭЛБЭЛ ТА НАРЫН МУУГИЙХ ЮМ Л БОЛУЛС ТӨРЧИД ҮХЭЭСЭЙ 76 ОРШУУЛГА ХАРАХ ЮМСАН ГЭЭД Л МАНЬ РУУГАА ДАЙРАХ ЮМ БЯД НАР ЗУД БОЛГОО ЮУ? БИД Ч ГЭСЭН ХЭЦҮҮ БАЙНА ТОЙРОГ ОЛДОХГҮЙ АЦААРАА ЭРГЭЖИЙНА ТА НАР ЯДАХНАА МАНИЙГАА ЖААХАН ТАЙВАН БАЙЛГАЧИХ БЯД СОНГОГДООД ИДЭЖ ЗАЛГИХ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА БОЛЬ ОДОО

Зочин
Зочин
2024-02-22 09:37

МАЛ МАЛЛАГААНЫ УЛАМЖЛАЛТ АРГА АРАЙ ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ БОЛСОН МЭТ ... ГЭХДЭЭ БЭЛТГЭЛ МУУ БАЙЖ ДЭЭ .ХАРМСАЛТАЙ БАЙНА .

Зочин
Зочин
2024-02-22 23:29

Уб-д жагсаж байсан з�##�уучуудыг МАН-ынхаа захи�##�гаар "тиркотой банди нар" гээд доромжлоод морьтой орж ирчихээд доромжлоод байсан. Одоо "тиркотой банди нар" чинь та нарт тус�##�ж байна.

Холбоотой мэдээ

Back to top button