Нийгэм мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд вагоноор 20-30 хувийн хөнгөлөлттэй зорчино

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын болон тасалгааны вагонд хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлсэн тухай УБТЗ ХНН-ээс мэдээллээ.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд унтлагын вагонд 20 хувь, тасалгааны вагонд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм байна. Тус хөнгөлөлттэй тасалбарыг худалдан авахдаа иргэд кассан дээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үнэмлэхээ үзүүлээд, авах боломжтой юм байна.
Сонирхуулaхад, УБТЗ-д хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан "Угтан авах" үйлчилгээ байдаг бөгөөд иргэдийг вокзал дээр ирэх үед угтан авч вагонд суулгаж өгдөг үйлчилгээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yasan saihan yum be
100 bsan ch bolohgvi yum bhgvi