Нийгмийн

Дорноговь аймаг орон нутагт анх удаа эрэгтэйчүүдийн үзлэгийн кабинет нээлээ

Дорноговь аймгийн эмнэлэгт урологи, андрологийн 2 эмч бэлджээ. Гэвч кабинет байгуулагдаагүй, бэлтгэгдсэн эмч нар хавсарсан ажил гүйцэтгэх болоод байв. Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт "Дэзэрэт" Олон Улсын Энэрлийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг хангасан стандартын Урологийн кабинет шинээр нээсэн байна. Энэ нь Монгол Улсын хувьд орон нутгийн 21 аймагтаа анхдагч кабинет болсноороо онцлогтой юм байна.

2023 оны тоо баримтаар Монгол Улсын нийт хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Дорноговь аймгийн нийт хүн амын 50,9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, ажлын ачаалал, стресс, хэт удаан суудаг болон доороосоо их даардаг ажил эрхэлдэг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, хорт зуршил зэрэг олон шалтгааны улмаас өвчилдөг. Тэдний эрүүл мэндийн өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тасаг, кабинет, мэргэжлийн эмчийн хангамж хангалтгүй байдаг.

Н.ТҮМЭНХҮСЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2024 14:42

ЗА ЭНЭ ЗӨВ ШҮҮ АНДУУРААД ХӨНГӨЛӨӨД ХАЯЧИХАВАА МАНАЙ ГОВИЙН ЭРЧҮҮДИЙГ БИ НЭГ ЗӨВЛӨЛГӨӨ АВЬЯА БИ ОДОО ЭХНЭРТЭЙГЭЭ ЮУ ЯАХААР ТАВИХГҮЙ ЮМ ӨӨР ЭМЭГТЭЙ РҮҮ ДҮРЭНГҮҮТ САД ТАВИАД БАЙНА ҮҮНИЙГ ЯАХ УУ? ДЭЭР АНАГААХЫН ОЮУТАН ОХИНТОЙ ЮУ ЯАХАД ШӨНӨ 5 УДАА ЮУ ЯАХАД ТЭР ОХИН АХАА ТА ЁСТОЙ ГАЙХАМШИГ ЮМАА ГЭСЭЭН ОДОО БИ ЯАХ УУ?

эхнэр чинь.
эхнэр чинь.
2 сар 21, 2024 20:47
Reply to  Зочин

Мөрөөдхөд мөнгө төлөх биш дээ өвгөн минь. Оюутан охин мөрөөдөөд байж дээ зөнөг минь.

Холбоотой мэдээ

Back to top button