“Сураг тасарсан жирэмсэн эмэгтэйг нөхрийнх нь хамт олж, эрлийг зогсоосон”

Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын чиглэлд явсан “Subaru forester” машинтай хоёр хүн хоёрдугаар сарын 13-нд сураггүй алга болсон.
Тэд энэ сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчимд Гурвансайхан сумаас гарч, 22:00 цагийн үед Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна. Тэд гэр бүлийн хоёр бөгөөд эхнэр нь зургаан сартай жирэмсэн байсан юм.
Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад,
“Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан.
Алга болсон хоёр иргэн төөрч яваад будилсан. Машиндаа эрдэж яваад цасанд суусан бөгөөд ямар ч сүлжээгүй газар байсан.
Тэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа хоносон. Маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоосон. Хоёр иргэний биеийн байдал тогтвортой байна” гэлээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заав�##� машиндаа эрдэж явсан гээд байх хэрэг байна уу. Бүүр нэг хөгийн. Хүйтэнд хээр хонож яаж зутарч хэцүү байсан бол.
Гарчигаа солиочээ. Алга болоогүй, амьд хүнийг �##�га болсон гэх юм!!! Сураг тасарсан гэж солиоч!Монголоо �##�дсан улс вэ та нар чинь!
Яамайдаа, эрүүл байдаг нь.Хүмүүсээ цаг агаар, сануулга харж сонсож, хаана хаанаа түвэг учруулахгүй амьдарч сурья
Олсон биш өөрсдөө айлд ирсэн юм биш үү
Хэлсээр бхад хайнга явах юм.Эсэн мэнд олдсон их юм.Шуурга шуураагүй нь их юм.
Бичиж бгаа гарчиг энэ тэр ямарч авц�##�даагүй эргүү юм бичих юм.Үхчихсэн юм шиг.Гарчиглаж чадахгүй бол эсэн мэнд олдлоо гээд болоо юм бишүү.М�##� сэтгүүлчээ.
Mashindaa erdeed gene uu.iim novshnuudyg haij bitgii ulsyn hurungu baraad bai l daa.tsastai shuurgatai geed zarlaad l bhad uheh gej bgaam shig shunaltaj ail hesej yavaad l daldrah shahsan bn shdee.tegeed zugeer hay l daauhne biz.er n mongol iim m#lnuud uhej bvl sain shdee.hun ch bish m#l ch bish umnuud.erguu hognuud.
эрүүл байв�##� эвийн бна.Болгоомжтой явах хэрэгтэй.