Нийгэм мэдээ
ЕБС-ийн сурагчид Сэлбэ голын усны чанарт судалгаа хийжээ

"Шинэ Үе" сургуулийн есдүгээр ангийн сурагчид биологийн хичээлийн хүрээнд Сэлбэ голын үерийн өмнөх болон дараах усны чанарт судалгаа хийсэн байна.
Уг судалгааны талаар тодруулахад, "Өнгөрсөн зуны үерийн улмаас Сэлбэ голын усны чанар 64 хувиар бохирдсоныг тогтоосон Цаашлаад голын бохирдол нэмэгдэх үед макро бичил биетэн болон сээр нуруугүйтэн багассан нь экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн. Үүний улмаас Сэлбэ голоос ундны ус хэрэглэдэг хүмүүс гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэй" хэмээх үр дүн гарчээ.
Сэлбэ гол өнгөрсөн жил үерлэж, сүүлийн 30 жилд анх удаа эргээ давж хальсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.