Энтертайнмент

"Дэлхийн мисс 2024"-т оролцож буй Б.Болор спорт тэмцээний финалд шалгарчээ

Дэлхийн мисс-2024 тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б. Болор эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрбээр тус тэмцээний спортын төрөлд хүч сорьж, багаараа финалд шалгарчээ.

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Болор 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 2018 оноос хойш Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байна.

"Дэлхийн мисс" тэмцээнд “Зорилготой гоо сайхан, мультимедиа сорилт, спортын сорилго, авьяас, топ модель гэсэн хэд хэдэн тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг тэмцээнүүдийн нэг болох спортын урьдчилсан тэмцээнд улаан багаасаа амжилттай оролцож финалын ТОП 8-д шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button