СПОРТ

Нэг дороос | А.Даваанинж "Чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэж ярьж, зодог тайлах өргөдлөө өгчээ

НЭМЭЛТ: 10.30 цаг

Дэвжээнийхээ бөхчүүдийг зодох, дэглэх хэргээр Сүмо бөхийн холбооноос шийтгэл хүлээх нь тодорхой болсон тул Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлах өргөдлөө өгчээ. 22 настай залуу харамсалтайгаар сүмо бөхөө орхих нь тодорхой болов.

Харин түүний багш Хакүхо М.Даваажаргал буюу Миягино оякатад хоёр зэрэглэл бууруулах шийтгэл оноохоор төлөвлөжээ. Ингэснээр тэрбээр холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гарч, ояката нарын хамгийн доод хэсэгт орох аж.  

Үүнтэй холбоотойгоор зарим ояката нараас Миягино дэвжээг хаах санал гарчээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-М.Даваажаргал, А.Даваанинж нарыг шийтгэх эсэх эцсийн шийдвэр өнөөдөр гарна-

Хакүхо М.Даваажаргал, Хокүсейхо А.Даваанинж нарыг шийтгэх эсэх эцсийн шийдвэр өнөөдөр /2024.02.23/ ээлжит бус Удирдах зөвлөлийн хурлаар гарна.

Тодруулбал, Японы мэргэжлийн сүмод барилддаг монгол сүмоч Хокүсейхо А.Даваанинж дэвжээний бөхчүүдээ зодож, дарамталдаг нь илэрчээ. Улмаар А.Даваанинжийг зодог тайлуулах, дэвжээнийх нь багш Хакүхо М.Даваажаргалын зэргийг хоёр шатаар бууруулах болон цалингийн шийтгэл оногдуулахаар болсон юм.

Японы сүмогийн холбооны Дагаж мөрдөх хорооноос урьдчилсан байдлаар ийм шийдвэр гаргаад байгаа юм.

Хокүсейхо А.Даваанинжийн баруун өвдөгний гэмтлийн улмаас өнгөрсөн сарын эхний тэмцээний зургаа дахь өдрөөс хойш оролцоогүй бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хэд хэдэн залуу шавь нартаа хүчирхийлэл үйлдсэн хэргээр холбооны дүрэм журмыг дагаж мөрдөх хорооноос шалгаж байгаа юм байна. 

21-ний өдөр тус хороонд ярилцлага өгсний дараа Хокүсейхо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэж мэдэгдсэн тухай Японы хэвлэлд дурджээ.

Эх сурвалж: www3.nhk.or.jp

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 11:15

Хаа явсан газраа хулгай хийдэг монгол зангаа японы сумод гаргана гэвэл хошного болж байгаа нь тэр

Муу лалар
Муу лалар
2024-02-23 12:17

Хулгайч бандийг шоронд хатаа.Энэ засрахгүй

Зочин
Зочин
2024-02-23 13:08

АВАРГА МААНЬ ЁС ЗҮЙ ЗААСАН Л БАЙМААР ЮМ. УГ НЬ ОВОО ХАРЖ БАЙХААР БӨХ ГАРЧ ИРЛЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ ЮМ

Бодит байдал
Бодит байдал
2024-02-23 14:43

Яадаг орк вэ,нохой зодоонд оруулж үхтэл нь зодуул

Зочин
Зочин
2024-02-23 15:27

ХАА ЯВСАН ГАЗРАА ҮХЭР МОНГОЛ ГЭДГЭЭ БАТАЛЖ ЯВАХ ЮМ ДАА МУДАКУУД ДЭВЖЭЭГИЙ НЬ ХААГААД ХАКУХАГ ТӨВ АЙМГИЙН ЕБС н ТАМИРЫН БАГШААР ИРҮҮЛ НААД НУСАН ТАГЛААГАА НАДАД ӨГЧИХӨӨ БИ БАРИЛГЫН ТУСЛАХААРАА АВЧИХЬЯ ТЭГЭЭД ХЭНИЙГ ЗОДОХЫГ НЬ ХАРЬЯА ЦАГААН БУДААНЫХ САВНЫ ХЭМЖЭЭ БОЛЧИХОЖЭЭ ЭНЭ МУУ ГӨДӨГТ ЦААДУУЛ НЬ ЗОДУУЛААД БАЙХДАА ЯАДЫН ЛАЛАРЫГ НАМ ЦОХИЧИХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button