УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Баярхүү: 189,283 малчин өрхийн 72 мянгынх нь нөхцөл байдал хүнд байна

УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар ажлын өдрүүдэд 11.00 цагаас мэдээлэл өгч ажиллаж буй.

Шууд дамжуулалт:

Өнөөдрийн мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хүргэсэн бөгөөд дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Зудтай аймаг нэмэгдсэн тааруухан үзүүлэлтүүд гарсан байна. Улсын хэмжээнд 189,283 малчин өрхийн 72 мянга нь хүндэрсэн нөхцөл байдал байна.

  • Өвс тэжээл дууссан 39,414 өрх,
  • хүнс хоолны хэрэгцээтэй 7800 өрх,
  • түлээ түлшний тасалдалтай 5800 өрх,
  • эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,000 малчин өрх байна.

Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн онцгой комисс 154 суманд 2,829 малчин өрхөд 465 тонн өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэх, 7986 км зам гаргах ажлыг хийлээ. 1,135 алба хаагч зохион байгуулсан байна. Төрийн цэргийн байгууллагуудын 245 алба хаагч, 107 техник хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 суманд ажиллаж 1121 айл өрхөд хүрч ажиллаа.

  1. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад
  2. Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяраар ахлуулсан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай чиглэлд
  3. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүн Орхон Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд
  4. Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг говийн чиглэлд
  5. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төвийн аймгуудаар ажиллаад өнөөдрөөс Сэлэнгэ аймагт
  6. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Томилгоот бүлгүүд үүрэг гүйцэтгэж байгаатай холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээллүүд гарч байна. Аймаг сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвч тэжээл, "Хөдөө аж ахуйн корпорац"-д хадгалагдаж байсан тэжээлийн будааг аймаг орон нутгуудад хоёр дахь ээлжийн хангалт болон хүргэх ажлын зохион байгуулж байгаа. Одоогоор дөрвөн аймаг гэрээгээ байгуулж, эхний татан авалтаа зохион байгуулж байна.

Маш олон тусламж дэмжлэгүүд хүрч байгаа. Цахим орчинд тал шуудай хивэг тараасан гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Улсын нөөцөөс тарааж буй хивэг ОХУ-д үйлдвэрлэгдсэн орос шошготой" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button