Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Өнөөдөр үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг гэх шинийн 15

Өнөөдөр /2024.02.24/ "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн улаан бар сарын нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Монголчууд шинийн 15-ны дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээдэг учир сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурдаг.

Энэхүү өдрийн учир нь Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг.

Түүхэн үйл явдалд Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтжээ.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:44-18:27. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button