ОБЕГ: Долоо хоногт 10 мянган км зам нээж, 1966 айлд тусламж үзүүллээ

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа. Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан сайхан мэдээ вэ. Эр хүн гэдэг чинь ийм л эрч хүчтэй хүмүүс шүү. Та нартаа баярл�##�аа.
Ашгүй айл хэсэх замтай боллоо. М�##� үхнэ биз нам минь нөхөөд өгнө.
ОБ, Ардын арим, Хилийн цэргийн эрчүүд эх орон дуудсан цагт бэлэг гэдгээ харуулж байна. Тэдэнд эрүүл эх аз жарг�##� хүсэе. Харин цагдаагийн нэр гарахгүй юм. Тэд минь хотын “төмөр зуд”-тай үзэлцэж байгаа биз дээ. Тэгэхгүй бол хотыхон хүйтэн төмөр дотроо осгож үхнэ. Тиймээс жирийн олон цагдаа нартаа эрүүл энхийг хүсэе.