НийгмийнНИЙГЭМ

Долоон удаагийн хагалгаанд орж, сэхээнд байгаа 14 настай охинд туслаарай

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч О.Ариунтуяа 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн ханиалгаж, цусны хольцтой шингэн алдаж биеийн байдал мууджээ. Ингээд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шинжлүүлсэн ч онош нь тогтоогдохгүй байсаар биеийн байдал дахин муудсан тул 2023 оны арванхоёрдугаар сарын 08-нд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, 14 настай түүний хувьд одоогийн байдлаар долоон удаа хагалгаанд орж биеийн байдал хүнд байгаа аж. Охины онош хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэг, бүдүүн нарийн гэдэсний архаг шархлаа болон элэгний хатуурал(церроз) хавсарсан гэж тогтоогдсон бөгөөд одоог хүртэл ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг яаралтай хэрэг болсон бөгөөд Бээжингийн хоёр ч эмнэлэг эмчлэх боломжтой гэх хариуг ирүүлжээ. Тиймээс элэг нэгт Монгол ахан дүүсээсээ түүний гэр бүл, төрөг төрөгсөд халуун сэтгэлийн дэм хүсэж байна.

Хандивын данс

  • Хаан банк 5307883130 Одонбаатар/Аав/
  • Төрийн банк 270000229437 Одонбаатар/Аав/

Холбоо барих утас: 8868-1135, 8891-6061

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Манай эмч нар мэддэггүй юм байна лээ
Манай эмч нар мэддэггүй юм байна лээ
2 сар 24, 2024 14:41

Хүүхэд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 8 удаа гэдсээ таслуулж оёулсан үнэн баримт байна. ЯАХААРАА Ч ИЙМ ОЛОН УДАА МЭС АЖИЛ ХИЙДЭГ ЮМ. шууд БИД ЧАДАХГҮЙ, ГАДНЫ ЭМЧ НАРТ ХАНД ГЭЖ ЭРТХЭН ХЭЛВЭЛ ДЭЭР ШҮҮ. эНЭ ОХИНЫГ ШУУД ГАДНЫ ЭМНЭЛЭГТ эмчлүүлэх ёстой байжээ. Адаглаад манай эмч нар бид чадахгүй гэж хэлдэг болооч. Зарим нь гавъяат цолтой боловч ялгаа �##�га.

Зочин
Зочин
2 сар 26, 2024 10:38

ЭМЯ-ыг татан буулга. Бүгдээрээ ерөөсөө эмчгүй л байя.

Зочин
Зочин
2 сар 25, 2024 03:46

Өө яахаараа ингэж олон хаг�##�даг юм чадваргүй л байна шд. ЭМЯ бас хүүхдийн сан энэ охинд мөнгө гаргаж өгөөчээ!!!! Хүүхдийн сангийн мөнгөнөөс Ундармаа 2 тэрбумыг авч кино хийсэн гэж бичээд байсан хэрэв үнэн бол тэр сан их мөнгөтэй юм бишүү ийм хүүхдүүдэд тус�##�маар байнаа!!!

Манай эмч нар мэддэггүй юм байна лээ
Манай эмч нар мэддэггүй юм байна лээ
2 сар 24, 2024 14:49

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ийм бүтэлгүй мэс заслыг олон удаа хийж байгаа. 8 удаа энд мэс зас�##�д ороод гадагшаа явж мэс зас�##�д орсон тохиолдол байна. Манайхан ийм олон удаа хүүхдийг хаг�##�ахын оронд бид мэдэхгүй, чадахгүй гэж шууд хэлдэг болооч. Манайд олон гавъяат байгаа боловч чадвар муу байна. Яагаад ? мэдэхгүй

Зочин
Зочин
2 сар 24, 2024 15:53

Хэрэв ийм оноштой бол өөрт нь бүр эртнээс хоол хүнсээ шингээхэд хэцүү байж мэдэгдэнэ. Яагаад ийм удаан явуулчихсан юм бол ?

Зочин
Зочин
2 сар 24, 2024 15:54

Эрт үедээ бол хоолны дэглэм бариад л эдгэчих эд дээ. Хүндэртэл нь явдаг сонин юм.

Зочин
Зочин
2 сар 24, 2024 15:56

Манай эмч нар бол хоол хүнсний зөвлөгөө өгч мэдэхгүй. Бас шинжилгээгээр зүгээр гэж гараад байдаг. Ганцхан өөрөө л хоолны дэглэм барив�##� гайгүй байгааг анзаарна. Хүүхэд болохоор чааваас мэдэхгүй.

Зочин
Зочин
2 сар 25, 2024 08:40

Онош тогтоогдохгүй байсан, Бээжинд онош нь тогтоогддог болсоор 30 жил өнгөрч байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button