НИЙГЭМ

Нягталъя: Сошиалд түгсэн утасны жагсаалт нь Б.Баярмаад мөнгө төлсөн хүмүүсийнх биш

Нийгмийн сүлжээн дэх инфлюэнсер Баярмаад хандив өгсөн хүмүүсийн нэрс задарлаа гэсэн агуулга бүхий мэдээлэл тархан өндөр хандалт аваад байна. Энэ мэдээлэлд 2024 оны хоёрдугаар сарын 17-нд голчлон 50,000 төгрөг болон 100,000 төгрөг шилжүүлсэн хүмүүсийг утасны дугаарын хамт тэмдэглэсэн гэх агуулгатай хүснэгт болон Баярмаагийн зургийн хамт түгээжээ.

Үүнд Монголын баримт шалгах төв “FactCheck” хийж нягталсан бөгөөд худал мэдээлэл болох нь батлагдсан байна.
Тэд мэдээлэлдээ, “Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ. Уг мэдээлэлд ашигласан хүснэгтийн эх сурвалжийг хайхад энэ нь ‘One Life Auto Moto Shop‘ гэсэн автомашины хонжвортой сугалаа явуулдаг фейсбүүк хуудасны сугалаанд оролцогчдын жагсаалт болох нь илэрсэн.

Эх сурвалж: ‘One Life хуучин хаяг’ фейсбүүк хуудас

Тус фейсбүүк хуудас нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ‘One Life хуучин хаяг’ гэсэн хаягаасаа шууд бичлэгтэй сугалаа явуулан коммент хэсэгт сугалаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг Google Sheet-д жагсаасан линкийгоруулсан байгааг харж болно. Энэ линк рүү орвол ‘Lexus 570 har’ гэсэн хэсэгт бидний шалгасан мэдээлэлд ашигласан зурагтай ижил мэдээлэл байгааг харж болно.

Шалгасан мэдээллийн зураг (зүүн талд) ба сугалаанд оролцогчдын жагсаалт (баруун талд)

Баярмаад хандивлагчдын нэрс гэх мэдээлэлд ‘One Life Auto Moto Shop’ сугалаанд оролцогчдын нэрсийн хүснэгтийн 1380-1401 хүртэлх дугаартай оролцогчдын зургийг таслан авч ашигласныг харж болохоор байна. Хэдийгээр Баярмаа 02 дугаар сарын 23-нд нийтэлсэн малчдад хандив илгээсэн тухай бичлэгтээ түүний Телеграм сувгийг дагахад 50 мянган төгрөг төлдөг тухай ярьсан ч дээрх зураг нь түүний дагагчдын хандивын мэдээлэл биш харин сугалаанд оролцогчдын жагсаалт юм” гэжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УВ иргэд
УВ иргэд
2 сар 24, 2024 16:18

Энэ т1 шулам яасан

Зочин
Зочин
2 сар 24, 2024 21:35

СЭТГЭЦИЙН ЭМГЭГ МАНСУУРАЛ СУДЛАЛЫН ТӨВ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙГ ТАРИА МАРИАГИЙ НЬ ХИЙГЭЭД ХУРЦЫХАА ТАСАГТ АВААЧААД ЭМЧЛЭЭЧ ШАЛДАН ЗУРГАА ЗАРДАГ ГЭСИЙШТ ЭРҮҮЛ ХҮН ИНГЭХГҮЙ ОДОО ХҮҮХЭД ЗАЛУУС ЭНЭ БАЛАЙ ЭЛИЙ ХҮҮХНИЙГ СОНИРХООД ЭХЭЛЛЭЭ БҮҮР СОШИАЛД НӨГӨӨХӨӨ АНГАЙЛГААД ХОЁР ТИЙШ НЬ ДАРВАЙТАЛ НЬ ТАТААД ХАРУУЛЧИХ ТЭГВЭЛ ХҮССЭН МӨНГИЙГ ЧИНЬ ӨГИЙ ГЭДЭГ ПОСТ ХҮРТЭЛ ОЛЖ УНШЛАА ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ААВ ЭЭЖ НЬ БАЙДАГ БОЛ ШЭЭСИЙГ НЬ ГООЖТОЛ ОРООЛГООД ЗУДАНД ЗҮДЭРСЭН МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДОТООЖИЙГ УГААЛГА НИЙГЭМ НЭЭЛТТЭЙ БАЙЖ БОЛНО ИЙМ ТЭНЭГЛЭЛ САДАР САМУУН НҮЦГЭН ШАЛДНААР НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ ИЛРЭХГҮЙ МОНГОЛ ХҮҮХНҮҮД ХЭЗЭЭ БАЙХДАА НУУЦ ЭРХТНЭЭ ДЭЛГЭЖ БАЙТУГАЙ НӨХӨРТӨӨ ХАРУУЛДАГГҮЙ БИ ЭНЭ ОЛОН ЖИЛ ХАНИЛАХДАА ЭХНЭРИЙХЭЭ ЭМЗЭГ ЭРХТНИЙГ НЭГ Ч ХАРЖ БАЙГААГҮЙ БОЛЬ НААДАХАА

Зочин
Зочин
2 сар 25, 2024 01:37
Reply to  Зочин

ТЭНЭГ МИНЬ ЭЭ! БАЯРМААГИЙН НЭРИЙГ АШИГЛАЖ ХАНДАЛТ АВАХ ГЭЖ ЮМ УУ ЭСВЭЛ ТҮҮНД АТААРХАГСАД ТҮҮНИЙГ АСУУДАЛД ОРУУЛАХ ГЭЖ Л ХИЙГЭЭ ШҮҮ ДЭЭ! ИЙМХЭН ЮМ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ ЧИНИЙ НААД БӨНДГӨР ТОЛГОЙ ЮМ УУ ОЛГОЙ ЮМ УУ? ХА ХА ХА

Зочин
Зочин
2 сар 24, 2024 23:29

Энэ бас яадаг хүн юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button