ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Биткойны ханш 51 мянган ам.доллар давлаа

2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн уналтад ороод байсан "Bitcoin"-ийн ханш эргэн сэргэж 50 мянган ам.доллар давлаа. Тухайлбал, 2021 оны есдүгээр сард "Bitcoin"-ийн ханш оргилдоо хүрч 67.597 ам.долларт хүрч байв. Гэвч 2022 оны үеэс 60 орчим хувиар унаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар биткойн 51 мянга 514.49 ам.долларт хүрлээ. Энэ нь 2022 онд 15 мянган ам.доллар хүртэл унаад байсан ханш гурав дахин өссөнийг харуулж байна.

Эл үзүүлэлт “Bitcoin”-ийн ханш 2021 оноос хойш анх удаа 50 мянган ам.доллар давсан явдал боллоо. Зах зээлд “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.


Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох Биткойны ханш ийн сэргэснээр криптовалютын зах зээл дээрх нийт үнэлгээ 2021 оноос хойш анхны удаа нэг их наяд ам.доллар даваад байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Биткойн дээр суурилсан биржээр арилжаалдаг сан буюу ETF-д АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосны дараа тус цахим мөнгөний ханш 13 хувиар өсжээ. Тухайлбал, биткойнд шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосон. Нэгдүгээр сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болсон нь хөрөнгө оруулагчийн тоо ийн нэмэгдэхэд нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2024 10:15

Одоо ур�##�дацгаа

Холбоотой мэдээ

Back to top button