НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

"Тасарсан эм, тариа байхгүй. Түргэн тусламжийн 60 автомашин хуваарилна"

Өнөөдөр /2024.02.26/ УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран зудын нөхцөл байдлар талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Нийтиийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 21 аймгийн мэдээллийг нэгтгэлээ. 68,361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс

  • жирэмсэн эх 2,129,
  • 0-5 насны хүүхэд 8,012,
  • өндөр настан 13,544,
  • хөгжлийн бэрхшээлтэй 4,705,
  • архаг суурь өвчтэй 11,650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Нийт 3500 өрхөд эмийн багцийг хүргэсэн. Эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг 4-5 мэргэжлийн эмчтэй ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр, "Зудын нөхцөлд байгаа орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 321 резидент эмчийг гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажлуулахаар шийдсэн. Аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж, зудын эрсдэлд эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад хуваарилагдан ажиллана.

Мөн улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нөөц гурав хүртэлх сарын нөөцтэй байна. Тасарсан эм, тариа байхгүй.

Хүндрэл гарч буй нэг асуудал нь туулах чадвар сайтай эмнэлгийн тээврийн хэрэгсэл. 2023 оны арванхоёрдугаар сард 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн автомашин нийлүүлсэн. Сая 60 автомашин хуваарилах шийдвэр гарсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button