Нийгэм мэдээ

Хүүхдийн эрх зөрчсөн 67 иргэнийг 20 сая төгрөгөөр торголоо

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг 5, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, өмчлөх эрхийн эсрэг 91, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, хүрээлэн байгаа орчны эсрэг 12, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, бусад 5 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 39,898 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 568 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Ангилбал, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1831, танхайрах 168, хүний биед халдах 361, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 255, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 35293, бусад 2558 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 202 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 13, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, сураггүй алга болсон хүн 15, шүүхээс даалгасан хүн 11, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоолоо гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button