УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ЗГ-ын дундаж нас 1.5 жил. Энэ бол ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа"

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж байна. Энэ бүсэд нийт 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг.

Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж байна.

Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж нас 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөр боловсруулсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2024-02-26 14:34

Хэрээ Баатараар бичүүлсэн хөрсөнд буухгүй шог зохиолоо битгий энд тэнд яриад бай. Ганц цахилгаан станц барих шийдвэр гаргаад барьчихаж чадахгүй бол зайгаа тавина шүү

Холбоотой мэдээ

Back to top button