СПОРТ

Шүүгчийн биед халдсан сагсчинг 100 мянгаар торголоо

BCH Гарьд болон Хасын Хүлгүүд баг Үндэсний дээд лигийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөө ээлжит тоглолтоо хийх үеэр тоглогч Б.Болдбаатар шүүгчийн биед гар хүрсэн байна. Энэ үйлдлийнх нь улмаас Үндэсний дээд лигээс гаргасан мэдэгдэлд "Лиг зохион байгуулах журмын Хавсралтын Хариуцлага хэсгийн 3.3-т заасныг үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар тогтоосугай" хэмээн шийтгэсэн.

Тэгвэл уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иржээ.

Улмаар уг зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button