Оросууд Өмнөд Солонгос руу олноороо дүрвэж байна

Өмнөд Солонгост орогнол хүсэх ОХУ-ын иргэдийн тоо түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Тодруулбал орогнол авах хүсэлт илгээсэн Орос иргэдийн тоо өнгөрсөн жил тав дахин нэмэгдсэн байна.
БНСУ-ын Цагаачлалын алба энэ сарын эхээр нийтэлсэн тоо баримтаас харвал 2023 онд 5,750 Орос иргэн орогнол хүсжээ. Харин 2022 онд ОХУ-ын 1038 иргэн Өмнөд Солонгосоос орогнол хүссэн аж.
Мөн 2023 онд орогнол хүссэн Орос иргэншилтэй хүмүүсийн тоо 1994-өөс 2019 оны хооронд хүсэлт явуулсан нийт тооноос их байгаа юм. БНСУ-ын Цагаачлалын алба мэдээлснээр өнгөрсөн онд сүүлийн найман жил үзэгдээгүй олон тооны орогнол авах гэсэн хүсэлт иржээ.

Хүсэлтийн ихэнхийг Орос иргэд мэдүүлсэн бол дараагаар нь Казахстан, Хятад, Малайз иргэд эзэлсэн байна. Орогнол хүссэн хамгийн түгээмэл шалтгаан нь шашин дээр суурилсан хавчлага, дараагаар нь улс төрийн хавчлага байсан юм.
БНСУ-ын Цагаачлалын алба гаднын иргэдэд орогнол олгох нь их ховор. Тухайлбал сүүлийн 30 жилд 103 мянган хүн орогнол хүссэн ч зөвхөн 4052 хүний л хүсэлтийг хүлээн авсан байна.
Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын олон мянган иргэн цэрэг татлагаас зайлсхийж, гаднын орнууд руу дүрвэсэн. Тухайлбал 2022 оны аравдугаар сараас 2023 оны хоёрдугаар сарын хооронд 22 мянган Орос иргэн АНУ-руу өмнөд хилээр нь дамжин нэвтрэх гэж оролджээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
150 сая хүн амтай 5000 их хүн мөн үү? 0.0000(3) хуваахад ийм тоо ямар нэг үзүүлж чадах уу? Тэгэхэд харин эсрэгээрээ 3хан сая хүн амтай Монгол Улсаас олон мянгаараа орогнон ажиллаж амьдардаг шдээ.
Orsuud gadaad pasport avch chaddaggui um.
awchih heregtei shuu. tegj baij l oros hurdan zadrana
Энэ орогнол хүссэн хүмүүсийн ихэнх нь оросын мёстны солонгосчууд байгаа нэх санжигнах юм биш нутаг нэгтнүүд дээрээ очиж амьдарах гэж байгаа юм одооны энэ сэтгүүлчид амьдр�##� мэдэхгүй байж юу гэж нэх бичих гэж боддог байнаа
Аан тийм Оросыг муулах гэж л бичсэн байна.