СПОРТ

Хакүхог дахин дэвжээ эзэмшсэн ояката болгохгүй

Японы сүмо бөхийн холбооноос ирэх Хаврын тэмцээнд Миягино дэвжээг Ошима дэвжээний туслах ояката Тамагаки буюу комүсүби асан Томонохана удирдах болно гэж зарлаад байна. Тамагаки өнөөдрөөс эхэлж, дэвжээнд ажиллаж байна.

Саяхан болсон хэргээс болж Миягино дэвжээ хаагдах асуудал яригдсан нь хүн бүрийн анхаарлын төвд байна. Хокүсэйхо хүчирхийллийн хэргийн улмаас зэрэглэл буурч, шийтгүүлээд байна.

Хакүхо Миягино дэвжээндээ бөх авдаг аж. Тиймдээ ч монголоос ирсэн оюутан залуус, Хакүхогийн замналаар сүмогийн тамирчин болдог. Харин сүмогийн холбооноос энэ уламжлал болж, үлдсэн замыг үгүй болгохыг хүссэн нь гаргаж байгаа шийдвэрээс нь илтэд.

Тэд Миягино дэвжээний багшаар Оошима дэвжээний туслах ояката Тамагакиг томилох нь тодорхой. Холбооноос гаргасан дөрөвдүгээр сараас хойшид ч Миягино дэвжээг Исэгахама гал удирдана гэсэн шийдвэршшд гараад байгаа бөгөөд үүнээс харахад өмнө нь гарч байсанчлан Кисэ, Касүгаяма дэвжээний жишээгээр Миягино дэвжээ хаагдаж, Асахияма ояката, Монголын Оошима оякатагийн дэвжээнд нэгдэх шинжтэй. Эсвэл бөхчүүдийг нь дэвжээнүүдэд тараан хуваарилаж магадгүй.  

Тоттори Жёохокү сургуулиас Миягино дэвжээнд элсэн ордог замыг хааж, Хакүхог дахин дэвжээ эзэмшсэн ояката болгохгүй гэсэн сүмогийн холбооныхны санаа биелэлээ олох нь гарцаагүй.

Сүмо бөхийн талаар мэргэшсэн сэтгүүлчийн дурдсанаар “Дэвжээг өвлөн авахад тухайн ояката дээд зиндаанд 12 башё барилдсан, эсвэл дээд болон жюүрёод 20 башё барилдсан байхад л болно. Харин шинээр дэвжээ байгуулна гэвэл ёкозүна, озэки цолтон, санякүд 25 баяшё, дээд зиндаанд 60 башё барилдсан байх учиртай. Харин Магаки ояката маэгашира 5 хүртэл дэвшиж явсан, дээд зиндаанд 26 башё барилдсан бөх. Одоо байгаа дэвжээг удирдаж болох ч хаагдаад шинээр үүсэхэд нь багшлах эрхгүй. Тэгэхээр Магаки оякатаг дэвжээг авч явахыг зөвшөөрөхгүй байна гэдэг Хакүхог гарах гарцгүй болгох бодол. Миягино дэвжээг хэдий болтол Исэгахама гал удирдах вэ гэдэг нь тодорхойгүй. Зарим оякатагийн хэлснээр арван жил байж ч магадгүй гэнэ. Тэгэхээр дэвжээгээ алдахаас өөр аргагүй болох юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-27 09:08

Ээээ ХААНАХЫН ХЭНИЙ БУЗАР ШЭЭС ОЧООД БУЗАРЛАЧИХВАА ГАЙТАЙ БУЗАР ШЭЭС ҮХЭЖ ДАЛД ОРООЧЭЭ

зочин
зочин
2024-03-05 14:45
Reply to  Зочин

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж болжуу

ЗОЧИН
ЗОЧИН
2024-02-27 10:08

"ХҮНИЙ НУТГИЙН ХАЛУУН ЗУНААС ХАХИР ХАТУУЧ ГЭСЭН ӨӨРИЙН НУТГИЙН ӨВӨЛ ХАВЬГҮЙ ДУЛААН" ГЭДЭГ ҮГ БИЙ. СУМО ДАХИ МОНГОЛЧУУДЫН НОЁРХОЛЫГ ЗАЛГАМЖЛАГЧ ИРЭЭДҮЙН ИХ АВРАГАА ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ДЭ. ОДОО ЯАЯ ГЭХЭВ, ЯПОНЫ СУМО БӨХ ШИГ ШУДРАГА ЁСЫГ ДЭЭДЭЛДЭГ ГАЗАР ДЭЛХИЙД ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ.

Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-02-27 10:28

mongoldoo iree asa shig naanaa balairch bhaar

Зочин
Зочин
2024-02-27 10:39

dawka mgl irgenshilee awaaa tegehed ogoh bhdaa dewjee

Зочин
Зочин
2024-02-27 12:56

гадаадад очоод бие биеэндээ гай болмооргүй л баймаар байх юмаа угаасаа монголчуудыг даваад байхаар дуртай япон гэж байхгүй дээ

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-02-27 19:51

ШУНАЛ - удам муут угаасаа өөдөлдөггүй , хаасай ХУЛГаЙЧИД - ....

Зочин
Зочин
2024-02-27 23:08

Бөхчүүд тэнэг шун�##�тай новшнууд ялангуяа одоо үеийнхэн

Холбоотой мэдээ

Back to top button