СПОРТ

МУГТ Э.Цэндбаатар ес дэх тулаанаа маргааш хийнэ

Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаан маргааш болно. Тодруулбал, мэргэжлийн бокст найм дараалан ялалт байгуулаад буй түүний хувьд маргааш Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой тулаанаа хийх юм.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч одоогоор 14 ялж, хоёр ялагдаад байгаа юм байна.Тулаан маргааш Монголын цагаар хоёрдугаар сарын 29-ны өглөөний найман цагт эхэлнэ.

Эргэн санабал, МУГТ Э.Цэндбаатар 2023 оны 12 дугаар сарын 17-нд найм дахь тулаанаа Нью Йорк хотод хийсэн.

Түүний өрсөлдөгч нь Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкес бөгөөд 20 хожил, дөрвөн хожигдолтой тамирчин байв.

Э.Цэндбаатар түүнтэй хийсэн тулааныхаа дараагаар “Ямар ч ко авч үзээгүй. Нэг ч удаа нокаутууд орж үзэж байгаагүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button