Удам дамжсан дуучид Баярын Хонгорын Гэгүүн

-"Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин Баарайн Баяр-
"Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин Б.Баяр гэх залуу 1970-1980-аад оны залуусыг "Сэтгэлийн жигүүр", "Зүрхний айзам", "Эндүүрэл", "Учралын уянга", "18 нас минь намайг бүү орхиоч", "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай", "Хотын гэрэлт гудамжаар алхаж явах сайхан", "Тэмээн жингийн цуваа" зэрэг дуугаараа байлдан дагуулж байв.
Хөгжим бүжгийн сургууль, Армен улсын Хөгжмийн дунд сургууль, Армен улсын Хөгжмийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн тэрээр монгол орныхоо нэрийг дэлхийн олон улсад гаргасан чадварлаг уран бүтээлч байсан. Мөн "Соёл-Эрдэнэ" хамтлагтаа дуучнаас гадна хөгжимчин, уран сайхны удирдагч, тоглолтын хөтлөгч хийдэг олон төрлийн авьяастай хүн байлаа. Баарайн Баяр 36-хан насандаа таалал төгссөн юм.
-Дуучин Баярын Хонгор-
Харин түүний урлагийн гэрэлт замыг хүү Баярын Хонгор залгамжилсан. 1983 онд төрсөн Б.Хонгор 12-хон настайдаа буюу 1991 онд аавынхаа "Соёл-Эрдэнэ" хамтлагт орж, "Зүүдний Чингис", "Дангийн даавуу майхан" зэрэг дуугаараа урлагийн гараагаа эхэлж байжээ. Нийслэлийн гадаад хэлний сургалттай 23-р сургуулийн хятад хэлний анги төгссөн. Дараа нь дотооддоо эрх зүйч, хууль зүйн ухааны магистраар төгсөж, улмаар Тайваний Үндэсний Багшийн их сургуульд Хятад хэл, соёл судлалын чиглэлээр суралцсан.
2005 онд "Толинд шингэсэн эгшиг" анхны бие даасан цомогоо гаргаж тоглолтоо хийсэн. 2007 онд "Төсөөлөл мөрөөдөл" хоёр дахь цомгоо гаргасан. 2008 онд "Хүү нь Тандаа" хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 2015 оноос "White Arch" студийн уран сайхны удирдаачаар ажиллаж эхэлжээ.
-Бяцхан дуучин Хонгорын Гэгүүн-
Харин дуучин Б.Хонгорын хүү “The voice of kids” шоунд оролцлоо. Өнгөрсөн ням гарагт тус шоуны хоёр дахь дугаараар Б.Хонгорын хүү дуулж, гурван шүүгч гурвуулаа эргэж харсан. Улмаар бяцхан авьяастан дуучин Наагийгийн багт орсон билээ.
Ийнхүү алдарт дуучин Б.Баяр агсны гурав дахь үе урлагийн ертөнцөд ирлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг амжилт
Хөөрхөн хүү бн�##�ээ Наагий сайн зөвлөөд өгөх байлгүйдээ
khuurhun hvvd amjilt hvsie uwuu aaw 2 shigee mundag duuchin bolooroi Bayar agsnig hvndetgej ywdag shv bi hvvhed baihaasaa Soel-Erdene hamtlagin duuchin Jargalsaihan Bayar duuchin 2g shvtdeg blaa odoogooroo shvtdeg Khongor aawin vrgeljlel bson mundag duuchin shv ger bvld.ni az jargal ervvl enhiig hvsie
Хөөрхөн авьяаслаг хүү
Sonin nerteim be geguun??
Нүднээс бусад яг өвөө. Ааваасаа ч илүү өвөөтэйгөө адилхан юм. Хонгор бол ээжтэйгээ л адилхан. Хүний гeн гэж сонин юмаа.
Боловсролтой,Элит чадварлаг удмын хөөрхөн хүү жинхэнэ Од болно доо.Амжилт хүсье.
Хөөрхөн хүүд амжилт хүсьe, аавтайгаа их адилхан багадаа ийм хөөрхөн хүү байсан байхаа.
Ямар хөөрхийн бэ? Аа нанана