Нийгэм мэдээ
"Гуравдугаар сарын эхний тав хоног музей үнэгүй үзэх боломжтой"

Гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Өнгөрсөн жилийн тухайд Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргасан юм.
Энэ тухай Соёлын яамнаас тодруулахад, "Музейн нээлттэй өдрүүдийг уламжлал ёсоороо зохион байгуулна. Энэ хүрээнд ямар ажил төлөвлөгдөж байгаа болоод ямар ямар музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх жагсаалтыг боловсруулж байна. Эцэслэгдсэний дараа нийтэд дэлгэрэнгүй мэдээлнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үлэг гүрвэлийн музей энэ жагса�##�тад байгаа юу байгаа бол ямар нэрээр вэ