НИЙГЭМ

"Зуданд нэрвэгдсэн айлуудад 8-15 сая төгрөг өгч, малжуулна"

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдлаас үүдэн УОК өдөр бүр 11 цагаас цаг үеийн байдлыг мэдээлж буй. Энэ хүрээнд өчигдөр /2024.02.27/ ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Зудтай холбоотойгоор долоон чиглэлийн баг УОК-оос гарсан. Үүнд Мал эмнэлгийн эмч нар, газар хэлтсийн дарга нар бүгд оролцсон. Мөн ХХААХҮ-ийн салбарын газар хэлтсийн дарга нар ажиллаад ажлын хэсгийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Монгол Улсын Засгийн газраас улс, аймгийн нөөцийг хүндэрсэн малчдад хүргэж байна. Мөн хөдөө аж ахуйн корпорацд тэжээлийн улаан буудайг мөсөн болон цагаан зудтай сумдад хүргэж байгаа.

Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймаг хамгийн өндөр мал хорогдолтой байна. Малаа олноор нь хорогдуулсан аймгуудад ХНХЯ болон УОК хамтарч малжуулах ажлыг эхлүүлнэ. Үүнийг засгийн газарт танилцуулах болно" гэж мэдэгдсэн юм.

Тиймээс малчдыг хэрхэн малжуулах тухай асуудлаар ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээс тодруулахад, "Одоогоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран санал бэлдэж байна. Тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн" юм.

Харин эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр нэг малчин өрхийг 8-15 сая төгрөгөөр малжуулахаар яригдаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-28 08:05

МАН МАЛЧИД PARASITE

Эргэж хар
Эргэж хар
2024-02-28 09:28

Энэ сэтгүүлч хэнээс мэдээлэл аваад байна . Эсвэл мөнгө угаах гэсэн бүлэг нөхөд ийм мэдээлэл өгөөд байна уу. Яасан их мөнгөтэй засгийн газар вэ?
Бэлчээрээ була�##�даад даац хэтэрлээ гээд байдаг биш билүү. 40 сая м�##�тай байхад дундаж ц�##�ин 570₮=1кг үхрийн мах 7 ₮ 20 мөнгө ямааны 3 ангил�##�ын мах 5-6 ₮ орчим байсан санагдаж бна . Болоод л байсаншдээ.

зочин
зочин
2024-02-28 11:09

татвар төлөгчдийн мөнгийг арчаагүй, ажилгүй м�##�чдад тараахыг эсэргүүцэж байна, 40 их наядаар нь хулгайлсан хулгайч нараараа өгүүл

Холбоотой мэдээ

Back to top button