УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ малчдад тусламж үзүүлэх, зарим сумдын сурагчдын амралтын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна.
- "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
- Махны нийлүүлэлтийн талаар
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
- Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,
- "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,
- "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"
- Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Мөн УОК-ийн өчигдрийн мэдээлэлд зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлууд хөндсөн. Эдгээр асуудлуудыг нэмж хэлэлцэж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.