Нийгэм мэдээСПОРТ

Г.Одбаяр, Г.Хэрлэн нар Австрийн гранприд зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал гранпри тэмцээн Австрийн Линз хотноо болно.

2024 онд болж буй хоёр дахь гранпри тэмцээнд 77 орны 543 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, 81 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр нар зодоглохоор болсон байна.

Г.Хэрлэн мастерын хувьд хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Абу Дабигийн “Их дуулга”-д оролцсоноос хойш тэмцээнд барилдаагүй байгаа юм. Мастерс, Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс 20 медаль хүртсэн байна. Харин гавьяат тамирчин Г.Одбаяр 2022 оны долдугаар сард Будапештын “Их дуулга” барилдсанаас хойш дэвжээнд гараагүй байв. Тэрбээр Мастерс, Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс есөн медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button