Д.Амарбаясгалан: Гурилын үнийг бууруулж, малчдыг малжуулж, зээлийг нь хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа.
Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлэл хийв. Тэрбээр, "Хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд УОК-т засгийн газрын нөөц хөрөнгөөс 30 тэрбум төгрөгийг гаргаж эм тариа, малын өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж орон даяар ажилласан. Сайд нар зургаа хоног орон нутагт ажиллаж ирээд, хаваржилтын нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, танилцууллаа.
Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна.
14 аймгийн 111 суманд өвс тэжээл, гурил, будааны тусламж үзүүлнэ
Эхний ээлжинд 10,000 тонн тэжээлийн будааг малчдад үнэ төлбөргүй хүргэнэ. Дунджаар нэг айлд 250 кг будаа хүргэж өгнө. 117,000 малчин өрхөд 10 кг, гурил 5 кг цагаан будаа хүргэнэ.
Малчны зээлийг хойшлуулна
Малчдын зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлууллаа. Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувь, зээлийн хэмжээ дунджаар 10 сая байна. Тодруулбал, арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа.
Малын хорогдол их байгаатай холбогдуулан малчдыг малжуулахаар болсон
ХНХ-ын сайдын дэргэдэх хөдөлмөр эрхлэх сангаар дамжуулан шууд зээл олгох биш бодлогын хүрээнд үр дүнтэй байх санал боловсруулж түүнийг ХХААХҮЯ дэмжиж, хамтран ажиллахыг үүрэг болголоо. Энэ дагуу гарах шийдвэрийг эцэслээд дахин танилцуулна.
Гурилын үнэ иргэдэд дарамт бoлж байгаа учир тогтвортой болгоно
Гурилын үнэ хөдөөгийн малчид гэлтгүй аймаг, хотын айлуудын амьдралд дарамт болж буй. Импортын гурил оруулж ирэх нөхцлийг Засгийн газар тодорхой хангаж өгөх юм бол гурилын үнэ буурах боломжтой. Импортын татварыг тэглэх асуудал Засгийн газраар орж ирэхдээ тодорхой хугацаатай орж ирж шийдвэрлэгддэг байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас гаргаж байгаа тогтоол нь ямар нэг байдлаар хугацаа заасангүй, оруулж ирэх гурил тэжээлэнд хувь квот заасангүй. Энэ нь зах зээл дээрх гурилын үнэ тогтворжиход түлхэц болно. Мөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
Сурагчдын улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулж болно
Энэ хүрээнд БШУ-ны сайдад чиглэл өгсөн. Тодруулбал, хаваржилт хүндэрч буй сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн аймгийн засаг дарга нар хүүхдийн амралтад өөрчлөлт оруулж болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төсвөөс зарцуулж байгаа дүнг ил тод зарлах хэрэгтэй
Гурлын үнэ буулгахыг Болорчулуунд да�##�г�##�аа гэнэ .Болорчулуун чинь хамгийн хямд ГУРИЛ ТАЛХ идэж байна гэсээр байгаад гурилын үнийг суга өсгөсөн гурилын ченж шүү дээ.Болдог хүндээ үүрэг өгчээ дээ .ТОГЛОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ .
Гурилын хувьд болж бна
шун�##�ын типнүүд импортын гурилтай өрсөлдөхийг нь харъя
Гурил, улаан буудайн импортыг �##�ь эрт чөлөөлж өгөх хэрэгтэй байсан юм. Одоо ч оройтойгүй, болж байна.
гурилыг бол боломжоороо гаднаас авах нь зөв үндэсний үйлдвэрүүд хэзээ ч хүмүүсээ бодохгүй гэдэг нь харагдлаа
Byyr 1 ergyy m#lnuud. Udur khonog unguruuj, gal untraakh arga khemjee l avakhaas uur um khiikhgyi. Tarkhinii turaald orson khognuud.
Импортын гурил ёстой зөв юм хийж. Энэ дотоодын гурилын үйлдвэрлэгчид гурилын үнийг арай дэндүү өсгөж бна. Тариачдаас будааг нь маш нямд авна тэгээд гурилын үнээ тэнгэрт хадаана.үгсэн хуйв�##�даж үнэ тогтоодгий нь дампуурт�##� нь орс гурил оруулж ирэх нь ...төр бгааг мэдрүүл тэдэнд....
Гурилын үйлдвэрүүд бишээ гурилын ченж Болорчулуун монголчууд хямд гурил идэж байна гэж популизм хийсэн байгаад өсгөсөн юм аа
Гурилын үнэнд төрөөс зохицуул�##�тыг зөв хийжээ ...БАЯРЛАЛАА .
МАН гурилын үнэ өсгөсөн МАН д юунд нь баярладаг байнаа .
Зээлийн хүүг нь төлөх биш. Энэ яавч таарахгүй. Хүүг нь хойшлуул. Бас шууд ма-л худ�##�даж авч өгч болохгүй. Ангилж ялга. Хамгийн ихээр ма-лаа хорогдуулсан ма-лчдыг бүртгэж жагсаа-лт гарга. Ноднингийн ма-лын тоон дээр үндэслэнэ. Тоогоо дарсан ма-лчныг харж үзэхгүй. Тоо нь ном ёсоороо, татвараа тэр дагуу хураа-лгасан ба-х ёстой. Тэгээд өндөр хорогдолтой м�##�чны зээлийн хүсэлтийг банктай хэлэлцэнэ. Эргэн төлөх чадварыг судлана. Ингээд хөнгөлөлттэй зээл олго. А-ль ч тохиолдолд хүүг тэглэх, зээлийг төрөөс төлөх явда-л байж бодлхгүй. Мөн хавтгайруулж болохгүй.
5 жил нэг �##�бан байгууллагад ажиллаад 60 сар НДШ төлсөн БЗС -н зээлдэгчидийн зээлийг тэглэж болж байгаа юм чинь удахгүй м�##�чидын зээлийг тэглэх журам батлах бол энүүхэнд. Энэ луйварчид юу ч хийж чадна. Сонгууль ч дөхөж байна. Ард түмний татварын мөнгө ямар уйлах биш дээ...
М�##�чин болоё м�##� төрийН хамга�##�өлтанд
Үхүүлчихсэн байсан ч гарзгүй улс туслана
М�##�жуулна зээл авсанч төлөхгүй татвар төлөгчидын мөнгөөр төлчихнө айраг ууж мах идэж
Архи ууж морьур�##�дуулж найр наадам хийж
Ёстой жарг�##� бусуу хотод ажил олдохгүй гуларч
Явсанаас м�##�чин болцогооё
Амарбаясг�##�ан д�##�гаа та эдийн засгийн хуулийг үл тоомсорлосон арга хэмжээ байнга явуулах юм.Хоршооны зээл гэж баахан мөнгө тара�##�аа,бас гурил,зээл авсан хүүгээ төлдөг ёстой,Женко шиг зээлийг тэглэдэггүй юм даа.Нөгөө женко нь үүгээрээ бахархдаг гэж хуцаж байна.Энэ байд�##� чинь улс орныг б�##�лаж байна.