СПОРТ
"ATOX Esports" багийнхан ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдлаа

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн "Asia-Pacific RMR" Хятадын Шанхай хотод үргэлжилж байна.
Тэмцээний сүүлийн өдөр манай улсын "ATOX Esports" баг Австралийн "Grayhound Gaming" багт 1-2 харьцаагаар хожигдлоо.
"ATOX Esports" нь эхний шатанд "Grayhound Gaming"-д Ancient-д 13-4 харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан бөгөөд "Myth Avenue" багийг 2-0 харьцаагаар, БНХАУ-ын "TYLOO" багийг 2-1 харьцаагаар хожсон аж.
Asia-Pacific RMR-т Ази, Номхон далайн шилдэг 8 баг оролцсон ба үүнд Монголын "TheMongolz", "ATOX Esports" багууд болон монгол тоглогчтой "Myth Avenue", монгол дасгалжуулагчтай Австралийн "Grayhound Gaming" багууд багтаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.