СПОРТ

"The MongolZ" ДАШТ-ий эхний тоглолтдоо хожлоо

"PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод эхэллээ.

Энэ сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх "Asia-Pacific RMR"-т Ази, Номхон далайн шилдэг найман баг өрсөлдөж байна. Энэ тэмцээнд манай улсаас "TheMongolz", "ATOX Esports" багууд болон монгол тоглогчтой "Myth Avenue", монгол дасгалжуулагчтай Австралийн "Grayhound Gaming" багууд оролцож байна.

Тодруулбал, энэхүү тэмцээн нь 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцож байна.

"PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох боломжтой юм.

Урьдчилсан шатны эхний тоглолт TheMongolz болон Myth Avenue багуудын хооронд BO1 журмаар Ancient map-д болоход TheMongolz 13-4 харьцаагаар хожлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button