УЛС ТӨР

11 жил дуншсан метроны олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлана

Метроны төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлана гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй.

Ингэхдээ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-ийн өмнө хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлаж тендер зарлах юм байна. Өнөөдөр уг тендерийг 12:00 цагт зарлана.

2024 онд мэтроны бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

Энэ тухай Хотын дарга,  "Метрог эсэргүүцэж Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна.

Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье. Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

"Jica" -гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеээ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан. Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана" гэж байсан юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-29 09:46

Сайн бна

Зочин
Зочин
2024-02-29 09:57

Баянхонгорын Мөнхэрдэнэ мэтийн зэрлэг танхай шар хадны г�##�зуучуудыг шоронд эсвэл цааз�##�ж устгаж байж монгол орон цаашид оршин тогтнож хөгжих болно.

mongol
mongol
2024-02-29 11:02

amjilt husye. Sain ajillaarai

Зочин
Зочин
2024-02-29 12:46

Ямар тэнэг хүнийг даргаар тавсан юм бэ одоо хаагуур н метро барих гээд бгаа юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button