СПОРТ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаан өнөөдөр боллоо. Тодруулбал, мэргэжлийн бокст найм дараалан ялалт байгуулаад буй түүний хувьд өнөөдөр Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой тулаанаа хийсэн юм.

Тэгвэл уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа. Ингэснээр түүний хувьд нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататгав. Тэдний тулаан найман үеийн турш үргэлжиллээ. Түүний өрсөлдөгч өмнө нь 14 ялж, хоёр ялагдаад байсан тамирчин юм.

Эргэн санабал, МУГТ Э.Цэндбаатар 2023 оны 12 дугаар сарын 17-нд найм дахь тулаанаа Нью Йорк хотод хийсэн.

Түүний өрсөлдөгч нь Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкес бөгөөд 20 хожил, дөрвөн хожигдолтой тамирчин байв.

Э.Цэндбаатар түүнтэй хийсэн тулааныхаа дараагаар “Ямар ч ко авч үзээгүй. Нэг ч удаа нокаутууд орж үзэж байгаагүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-29 10:26

Монголчууд тэнэгүүд бөх гээл хэдэн гүзээ шүтээл хамаг юмаа барьж гүйгээд энэ хүнээ хүндлээрэй м�##�нууд

Зочин
Зочин
2024-02-29 10:46

Х�##�уун баяр хүргэе,мундаг хүү

Дэмжигч
Дэмжигч
2024-02-29 11:34

Чамайг дэмждэг шүү. Амжилт!!! Хайр даана шүү!!! Ухаантай байгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button